ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Коронавирусээр халдварласан зургаан хүн маш хүнд байна

ЭМЯ-ны мэдээллийн үеэр коронавирусийн халдвар тусаж, эмчлүүлж буй хүмүүсээс зургаан хүний бие маш хүнд байна гэлээ.

Өчигдрийн мэдээллээр хоёр хүний бие хүнд байна гэж мэдээлж байсан юм. Тодруулбал ХӨСҮТ-д байгаа 57 настай эмэгтэй. Аппаратанд ороогүй биеийн байдал тогтвортой. Мөн Цэргийн төв эмнэлэгт зүрх судасны архаг өвчтэй 80 настай хүн амьсгалын аппаратаар амьсгал дэмжиж байгаа хэмээсэн.

Тэгвэл өнөөдөр хүнд зэргээсээ маш хүнд зэрэг рүү дөрвөн хүн шилжсэн байна. 50 болон 80-81 насны дөрвөн хүн маш хүнд зэрэгтэй эмчлүүлж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button