НИЙГЭМ

QR кодтой 22 мянга 357 тээврийн хэрэгсэл зорчиж байна

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын  гишүүн С.Энхтөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр QR код авч, хөдөлгөөнд оролцож буй 22  мянга 357 тээврийн хэрэгсэл байгааг онцолж байна. Мөн зөвхөн өчигдрийн байдлаар гэхэд 2741 тээврийн хэрэгсэл шинээр QR код авчээ. Эдгээрээс хамгийн их хэсгийг буюу 10 мянга 250 автомашин нь хүнс үйлдвэрлэл, тээвэрлэлтийн чиг үүрэг бүхий байгууллагуудад хамаарч буй аж.

А/1200 тоот захирамжийн дагуу QR код авч зорчих 13 чиг үүргийн байгууллагад:

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт
  • Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, цуглуулалт
  • Ачилт, тээвэрлэлт, устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой ажлын тээврийн хэрэгслүүд
  • Шүүх, прокурорын байгууллагууд
  • Тусгайлчин чиг үүрэг бүхий байгууллагууд /зэвсэгт хүчин, гааль татвар/ нар орж байгаа талаар С.Энхтөр онцлов.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button