НИЙГЭМ

Маргаашнаас зарим хувийн автомашинуудад QR код олгож эхэлнэ

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын  гишүүн С.Энхтөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр өнөөдрийн байдлаар Нийслэлд QR кодтой 22 мянга 357 тээврийн хэрэгсэл зорчиж буй талаар мэдээлэв. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буйтай холбогдуулан шаардлагатай 13 чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл бүхий QR код олгож буй.

Тэгвэл маргаашаас дээрх 13 чиг үүргийн байгууллагын ажлын зориулалтаар ашиглагддаг ч хувь хүний нэр дээрх автомашинуудад QR код олгож эхлэх талаар ярилаа.

С.Энхтөр “Маргаашаас эхлэн зарим нэг байгууллагын хувийн автомашинуудад хязгаартай тоогоор зөвшөөрөл олгоно. Учир нь хэдий үүрэг чиглэл нь зөвшөөрөл бүхий 13 байгууллагад багтдаг ч хувийн унаагаар зорчдог бол яах вэ гэдэг асуудал ихээр тулгарч байгаа. Гэхдээ үүн дээр тодорхой тоон хязгаар тогтооно” гэлээ.

Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэд эмнэлгийн бичгээ үзүүлээд чөлөөтэй замын хөдөлгөөнд оролцож болно гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ulzii Khaalga XXK
Ulzii Khaalga XXK
2020-11-30 10:25

QR kod avah husrltiig haana uguh ve?

Холбоотой мэдээ

Back to top button