НИЙГЭМ
Улаанбаатарын хөл хориог 10 хоног сунгахаар ярилцаж байна гэв

11.00 цагаас УОК хуралдаж эхэлсэн. Үүгээр гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж буй. УОК хуралдаж дуусаад саналаа 14.00 цагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар оруулах байсан ч энэ тов 17.00 цаг болж хойшлоод буй.
Тэгвэл хөл хориог Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэсэгчилсэн байдлаар сулруулах асуудал яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бүр тодруулбал халдвар голомтлон гарсан Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай зэрэг аймгуудад хөл хориог 10 хоног сунгаж, бусад газруудад сулруулах шийдлийг ярилцаж буй аж.
Эцсийн шийдвэр 17.00 цагийн Засгийн газрын хуралдааны дараа танилцуулагдах юм.
Г.САНСАРМАА