НИЙГЭМ

“Шинжилгээний цаг аваагүй, маргаашийн цагтай иргэд бөөгнөрөл үүсгэж байна”

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Энэ үеэр хөдөө орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авах ажлын талаар онцолж ярив. Тухайлбал арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд 10 өдрийн турш шинжилгээ авах 20 цэгийг гарган ажиллаж буй. Энэ ажил өнөдөрийн 07.00 цагаас эхэлсэн.

Гэвч шинжилгээний цаг аваагүй, эсвэл маргаашийн цагтай иргэд нэг дор ирж, бөөгнөрөл, дараалал үүсгэж байгааг анхаарууллаа. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж буй аж.

Олон нийтийн сүлжээгээр шинжилгээний цэгүүд дээр олноор бөөгнөрсөн хүмүүсийн зураг тавигдаж, иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд буй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button