НИЙГЭМ

ТАНИЛЦ: Дараагийн 10 хоногт дараах 18 чиглэлийн байгууллагууд АЖИЛЛАНА

Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дуусаад мэдээлэл өгч байна. Үүгээр УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн хэмжээнд хөл хориог 10 хоногоор сунгахаар болсныг мэдэгдсэн.

Үүний дээр боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Ингээд дараах 18 чиглэлийн байгууллагууд сунгагдсан хөл хорионы 18 хоногт ажиллах юм байна.

  • Эрчим хүчээр хангах
  • Хүнсний үйлдвэрлэл түгээлт, ханган нийлүүлэлт
  • Газрын тос, түлш үйлдвэрлэл
  • Хот суурин газрын усан хангамж, ариутгал татуурга
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
  • Банк санхүү, хөрөнгийн бирж
  • Хэвлэл мэдээлэл, хахрилцаа холбоо, шуудан шилгээмж
  • Улсын онц чухал объектуудын үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн бэлтгэл
  • Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл
  • Хэвлэх болон сав баглаа боодлын үйлдвэрлэл
  • Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  • Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ, хүргэлт
  • Хуул тогтоох дээд байгуулага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагууд /Тодорхой хязгаарлалттай/
  • Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

Үйлчилгээний байгууллагуудыг эдгээр 10 хоногт нээхгүй гэдгийг Я.Содбаатар онцоллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button