Эдийн засаг, хүний амь гэсэн хоёр галын дунд ажиллаж байгааг ойлгоосой гэв

Арван хоногт орлогогүй байгаа иргэд тэсэхгүй нь. Хүнд байдалд байна. Нэмэлтээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэх сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.
Тэрбээр “УИХ-ын түвшинд тодорхой ажлын хэсэг гаргаж тодорхой гарц гаргалгаа гаргах чиглэлээр ойр ойрхон уулзалт хийж байна. Түрээсийн асуудалд төр оролцох хүндрэлтэй байдаг. Тиймээс өвчний байдлаа харж байгаад хэсэгчилсэн байдлаар сунгаж байна. Эрсдэлгүй аймаг, орон нутагт бүх зүйл хэвийн ажиллана гэсэн үг. Одоо орон нутаг руу гарах гэж байгаа хүмүүс асар их эрсдэл дагуулж байна. Үнэхээр зовлон зүдгүүртэй хүмүүст хэт хатуурхах боломжгүй учраас нэг удаа шинжилгээ хийгээд гаргаж байна. Тэндээ очоод гэрийн тусгаарлалтаа хариуцлагатай хиймээр байна. Нэг талаас эдийн засаг, нөгөө талаас хүний амь насны асуудал гэсэн хоёр галын дунд ажиллаж байгааг ойлгоосой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.