ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД
Т.Мөнхсайхан: Ойрын хавьтлаа хэлээгүйгээс Архангайд халдвар тархах эрсдэл үүслээ

Архангайд халдварын ойрын хавьтал очиж, эрсдэл үүсгэсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавирус илэрсэн тохиолдол бүрийн ойрын хавьтлуудыг олж авч тусгаарлаж байгаа. Зарим иргэд ойрын хавьтлаа хэлэхгүйгээс болж цаг алдаж илрэх тохиолдлууд байна. Цөөхөн тохиолдол гарсан боловч маш их хор уршигтай. Архангайн тохиолдол бол ойрын хавьтлаа хэлээгүйгээс болж аймагт халдвар тархах эрсдэл үүслээ. Халдварын тархалтыг хумих боломж байна гэж харж байна. Бид ажиллаж байна” гэлээ.