УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Өвчтөн хүндэрсэн тохиолдолд ашиглах 180 амьсгалын аппарат байна

Манай улсад нөхцөл байдал хүндэрлээ гэхэд амьсгалын аппарат хүрэлцээтэй байгаа эсэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХӨСҮТ-д амьсгалын аппарат 23, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 аппарат суурилуулсан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 50 орчим аппарат нэмж суурилуулсан. Нийт 180 орчим байна. Наймдугаар сард аппаратны захиалга хийсэн. Дэлхий даяар халдвар өндөр байсан учраас амьсгалын аппаратын дутагдал байсан. Одоо захиалсан эхний ээлжийн 400 аппарат 12-р сард орж ирнэ. Тооцооллоор бодоод үзэхээр бэлдсэн амьсгалын аппарат хүрэлцээтэй гэж үзэж байна. Харин аппарат дээр ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэх шаардлага тулгарч байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button