НИЙГЭМ

Т.Мөнхсайхан: Намайг ямар ч уялдаагүй зүйл дээр гүтгэсэн, хуулийн байгууллагад хандана

Яг одоо УОК, Засгийн газрын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Тэд өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгах, бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулахаар /Өндөржүүлсэн бэлэн байдал болгох/ шийдвэрлэснийг бид мэдээлсэн.

Үүгээр сэтгүүлчдийн асуулт асуух цаг эхлэхэд, “Оном” сангийн эрдэмтэн доктор Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй оношлуур оруулж ирсэн, 18 тэрбум төгрөг “идсэн” гэхчлэн ярьсан асуудлыг тодрууллаа.

Т.Мөнхсайхан “Тэр хүний юу яриад байгааг би ойлгоогүй. Бидний хэрэглэж буй бүх зүйл ДЭМБ бүртгэсэн, зах зээл дээр ямар үнэтэй худалдаж байх ёстойг нь хүртэл тогтоогоод өгчихсөн бүтээгдэхүүнүүд. Ямар нэг бүртгэгдээгүй, зөвшөөрөөгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур байгаа асуудал байхгүй. Шалгах хэрэгтэй бол шалгаад тогтоож болно.

18 тэрбумын яриаг нь ерөөсөө ойлгоогүй. Намайг сайд болсноос хойш лав ийм дүнтэй худалдан авалт хийгдээгүй. Би бодохдоо Дэлхийн банкнаас явсан Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд авсан цахим програмын асуудлыг ярив уу гэж ойлгосон. 2018 онд энэ тендерийн хороо нь байгуулагдаж, 2019 онд өөрчлөгдөж, 2020 оны зургадугаар сард сонгон шалгаруулалт нь болоод дууссан асуудал. Миний хувьд долдугаар сард томилогдсон. Намайг холбох гээд ямар ч уялдаа байхгүй байгаад байна. Өөрт нь ашиг сонирхол байдаг юм уу, би үнэхээр ойлгоогүй. Хуулийн байгууллагад хандаж, шалгуулна гэж бодож байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. ИЙМ ЮМЫГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ . НЭР ХҮНДИЙН АСУУДАЛ . ОНОМ САНГИЙНХАНД НЭГ ЗОРИЛГО БАЙГАА Л БАЙХ .

  2. Энэ байдлыг д####имдуулж Т. Мөнхсайхан сайдыг харлуулж өөрснөө сайд болох гэсэн хорон санаатай хүний ажил байна. Тэр “Оном” сан гэж юу юм. Ихэнх эрдэмтэн докторуудын үндсэн ажил нь “атаа, жөтөө” л байдаг ш дээ. Олон ч доктор нэр зүүсэн хүмүүстэй хамтарч ажилж л байлаа ихэнх нь (50 илүү хувь) бусдийг муулдаг, үгүйсгэдэг, өөрийгөө мундаг, сайн, бу######ас илүү гэсэн л “доктор” байдаг юм билээ.

  3. Munhsaihan said 1 r emnelegiig yamar saihan emneleg bolgosniig harsan ajil heregch chadvarlag udirdagch gej bodoj baina. Ajild ni undur amjilt husye. Koronog udahgui y#### gedegt itgej baina.

  4. Юм хийж байгаагаа хүмүүсээ харлуулж гүтгэдэг зарим нэг муухай хүмүүсийг хуулийн байгууллагад өгч ш####гуулж шийдүүлж байхгүй бол хэн нэгэн атгаг хорон санаатай этгээдүүд давраад байх болно

  5. Мөнхсайхаан намайг бод үнэндээ барахгүй шүү. Үе үеийн сайд нарыг чинь зодоод болсон юм. Чам шиг нусгай бол надад багадана

  6. танай яамны программ чинь болохгүй хөлдөж үхэх дөхлөө хүмүүс ямар ч зохион байгуул####т байхгүй арай бишүү та

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button