УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Чартераар ирэх иргэдийг тусгаарлах байргүй болжээ

Чартер нислэгийг цаашид хэрхэх талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Чартер нислэгүүдийг энэ 10 хоногт авахгүй. Тэнд байгаа хүмүүсээ бодохгүй байгаа хэрэг биш шүү дээ. Тусгаарлах байранд нэг өрөөнд нэг хүн байрлуулах байр савныхаа боломжийг харах юм.  Одоо тэр байрууддаа дотоодоо алдсан халдваруудын ойрын хавьтлын 8000 гаруй хүнийг байрлуулсан. Тэр хүмүүсийн ажиглалтын хугацаа дуусах үед байр сав гарна. Тэр үед чартер нислэгээр иргэдээ авч эхэлнэ. Өмнө  нь тусгаарлах байртай холбоотой асуудал гарч эхэлсэн. Шалгалж явуулж есдүгээр сард арав гаруй байрыг хаасан. Энхсарангаас эхлээд халдвар хамгааллын журам зөрчигдсөн. Тиймээс цаашид тусгаарлах байраар дамжих иргэдээ татаж авахдаа халдвар хамгааллын нарийн хяналт тавина. Нэг өрөөнд нэг ам бүл, нэг нэгээр нь байрлуулна. Чартер нислэгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг бүх тусгаарлах байранд ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button