Архангай аймагт коронавирусийн нэг тохиолдол нэмэгдэж гурав боллоо

Архангай аймгийн хэмжээнд халдвартай тохиолдол нэгээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 3 боллоо.
Бусад 1,2-р хавьтлын 285 иргэнийг шинжилгээнд хамруулахад бүгд СӨРӨГ гарсан байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаагаа дэмжин, гэртээ байхыг нийт ард иргэддээ уриалж байна.
Батцэнгэл, Ихтамир сумдад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон хэвээр байгаа. Ингэхдээ өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоожээ.
Дээрх хоёр сумын ТЭГ зогсолт Аймгийн засаг даргын захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тухайн халдвар илэрсэн иргэний ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тусгаарлаж шинжилгээ авах ажлыг эрчимжүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.