ДЭЛХИЙНИЙГЭМОРОН НУТАГ

Хөвсгөл аймагт ХБНГУ 150 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ

ХБНГУ-ын барут Марк хот Хөвсгөл аймагт 150 орчим сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал,

  • Мөрөн хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн түргэвчилсэн оношлуураар оношлох 6 цэгт шаардагдах халдвар хамгаалал, ариутгалын багаж хэрэгсэл түргэвчилсэн оношлуур 2000 ширхгийг
  • Мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад 400 ширхэг халдвар хамгааллын хувцас хэрэгсэл
  • Зорилтот бүлгийн 840 өрхөд халдвар хамгааллын хэрэгсэл, 40 мянган ширхэг амны хаалт
  • Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материалд зориулж  50.000 евро буюу 150.0 орчим сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж туслалцаа үзүүлэхээр болсон байна.

Хамтран ажилласан 9 жилийн хугацаанд Мөрөн хотод иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн 3 автомашин, гал унтраах автомашин, сургууль, цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч, ус түгээгч зэргийг хандивлаж байжээ. Мөн өнгөрсөн онд Мөрөн хотод Герман улсын өндөр технологийг нутагшуулах Сургалт мэдээллийн төвийг барьж ашиглалтад оруулсан аж.

Харин Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамжийг байгуулсан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button