Нийгмийн

Орон нутгийн иргэдийг буцаах ажил үргэлжилж байна

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагт эхэлсэн. Харин хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байна. Өчигдөр 16:00 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчив.

Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байна.

Иргэдийг нэвтрүүлэх ажлыг "Драгон", "Лавай", "Тэнгэр" авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

Covid-19-ийн тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button