НИЙГЭМ

Замын-Үүд сумын хөл хориог сулруулахгүй

Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд өчигдөр дөрөв, өнөөдөр гурван тохиолдол нэмж бүртгэгдээд байгаа билээ. Засгийн газраас Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгаас бусад аймгийн хөл хориог сулруулах шийдвэр гаргасан. Гэвч халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул Замын-Үүд сумын хөл хориог сулруулахгүй гэдгээ Дорноговь аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлын үеэр онцоллоо.

Хурлын үеэр “Дорноговь аймгийн халдварын нөхцөл байдал амаргүй байна. Аймгийн хэмжээнд халдварын тохиолдол 28 боллоо. Эдгээр тохиолдлын 23 нь Замын-Үүдийнх, тав нь Айраг сумынх. Эдгээр тохиолдлууд төмөр замаар дамжсан өвчлөлтэй холбоотой гэж харагдахгүй байгаа нь түгшээж байна. 28 тохиолдлын 458 хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа.  

Өнөөдрийн 00.00 цагаас идэш хийхийг цуцаллаа. Цаашид иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол болохгүй нь. Шинжилгээнийх нь хариу гарсан иргэд маргаашнаас нийтийн тээврээр, хувийн унаагаар ирэх боломж бүрдлээ.

Замын-Үүд сумын 8.000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Замын-Үүд сумын Засаг даргын ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Тус сумын хөл хориог сулруулахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button