Х.Нямбаатар: Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүдэд хаалттай хэлэх зүйл байна

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан Англид Арбитрын хэрэг үүссэн явж байна. Оюутолгойн асуудлаар ондоо багтаад УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийхээр зүйлүүд байна.
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайланд нь хяналт ороод томоохон асуудал үүссэн. Нийтэд ярилгүйгээр УИХ-ын гишүүдэд ойлголт өгөх зүйлс байна. Олон асуудал байна” гэлээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан гишүүд Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтийг шалгах, газар дээр нь очиж ажиллах ажлын хэсэг байгуулах санал гаргаж байгаа. Тэр хүмүүстэй харилцаарай. Эхлээд ийм мэдээлэл хийе, хаалттай мэдээлэл хийе гээд хүсэлтээ ирүүлчих” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бидний төлөө ажиллахаар тангараг өргөсөн бол Та бүхний хийж байгаа бүх зүйл, үйлдэл бүхэн Ард иргэдэд Ил тод байх ёстой. Тэр ч байтугай �##�иваа зүйлийг хйихдээ Ард иргэдээс асууж, сан�##�ыг нь авч, зөвлөлдөж, хамт шийдэж байх ёстой шүү. Нуугаад байх юмгүй Оюутолгойн т�##�аар Монголын ард түмэнд Ойрын хугацаанд тодорхой мэдээлэл өг, Намбаатар аа. Цар тахлын үед бидний амьдр�##� улам доройтож, мөнгөгүйн улмаас хоол хүнс хомсдож, түүнээс үүдэн дархлаа суларч байна, сэтгэл санаа тогтворгүйжиж байна. Бид Оюутолгойгоос хүртэх ашиг байдаг бол одоо ХҮРТЬЕ ээ. Тэрбумтан та нарт юм амьдр�##� Сайхан, санаж бодох зүйлгүй байгаа байх. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны ашиг орлого, түүнээс улсад төлөгдөх татвар, татварын зарцуул�##�т гээд МЭДЭХ зүйл их байна шүү.