Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Гурван настай Б.Уужимбаяр: Би хоёр настайдаа бөхчүүдийн зургийг хараад нэрлэж сурсан

Үндэсний бөхчүүдийн зургийг хараад дуржигнатал нэрлэж чаддаг гурван настай Б.Уужимбаяр хүүг бид удаа онцлов. Тэр хоёр настайгаасаа үндэсний бөхчүүдээ ийн нэрлэж чаддаг болсон аж.

Учир нь түүний гэр бүл хоёр үеэрээ бөхийн удамтай. Үндэсний бөхөө гэр бүлээрэй тойрч суугаад шимтэн үздэг онцлогтой. Тиймээс гурван настай бага хүү нь үндэсний бөхчүүдээ таньж, нэрлэж чаддаг болсон бол зургаан настай удаах хүү Б.Золбаяр нь үндэсний бөхийн цол дуудахын зэрэгцээ бөхчүүдийн нутаг ус, барилддаг дэвжээг нь хүртэл андахгүй мэддэг гэнэ. Харин 12 дугаар ангид суралцаж буй том хүү Б.Энхзолбоо нь өвөө, аавтайгаа адил бөхөд дуртай нэгэн болж, гэр бүлийнхээ гурав дахь бөхийн удмын залгуулахаар барилдаж яваа нэгэн.

Тус айлын том охин Б.Бямбасүрэн нь мөн л үндэсний бөхийн спортод хайртай. Шимтэн үзсээр өнөөг хүрчээ. Түүнийг анх бөх үзэхээр бөхийн өргөө ороход “эмэгтэй хүн байж энд юу хийж явдаг байна аа” хэмээн зарим хүн ёжилдог байсан гэх.

Энэ гэр бүлийн бөхөд дуртай болох шалтгаан болсон өвөөг нь Цэдэндамбын Гаравцогзол гэдэг. Архангай аймгийн Өлзийт сумын Заан цолтой. Түүний хүү Г.Болдбаатар нь мөн л сумандаа дөрөв үзүүрлэж, тав түрүүлсэн заан. Үүний араас түүний том хүү болон зургаан настай дунд хүү нь бөх барилдаж эхэлсэн бөгөөд чамгүй амжилт үзүүлээд байгаа аж.

Зургийг О.Улсболд

Харин бөхчүүдийг түгдэрч, гацалгүй нэрлэж олон түмний хайрыг хүртээд буй Б.Уужимбаяр нь барилдах дуртай. Хааяа ахыгаа арын хаалгаар давчхаад дэвж гүйдэг болж. Арай том болохоороо бөхийн зодог, шуудагтай болж барилдаж эхлэх юм гэнэ.

Тэрбээр энэ талаар ярихдаа, “Би үндэсний бөхөд дуртай. Аав, ээж, хоёр ах, эгчтэйгээ хамт зурагтаар бөх үздэг. Одоо би бөхчүүдийн зургийг хараад таньдаг. Б.Золбаяр ах маань надад бөхчүүдийн нэрийг зааж өгсөн. Би том болоод бөх болно. Одоо ахтайгаа бас найзуудтайгаа барилдаад давдаг” хэмээсэн юм.

Видео:

Харин түүний том эгч Б.Бямбасүрэн нь гэр бүлийнхээ талаар ийн ярилаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Намайг Болдбаатар овогтой Бямбасүрэн гэдэг. Бид Архангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Манай аав сумандаа дөрөв үзүүрлэж, тав түрүүлсэн Сумын заан байдаг. Тиймээс бид багаасаа л бөхтэй ойр өссөн.

-Б.Уужимбаяр бөхчүүдийг маш сайн таньж, нэрлэж сурсан байна. Хэн зааж өгөв?

-Нэг удаа финалын барилдаан үзээд бөхийн зурагт хуудас тараахаар нь тэрийгээ гэртэй аваачаад ханан дээр наачихсан байсан юм. Тэгсэн манай зургаан настай дүү Б.Золбаяр маань бөхчүүдийг сайн таньдаг болохоор нэрсээр нь дуудаж байгаад бага дүүдээ заагаад өгчихсөн байсан. Бага дүү маань хоёр нас хүрээгүй байхдаа бөхчүүдийн нэр хэлээд сурчихсан байсан. Тэгээд хоёр нас хүрснийхээ дараа бөхчүүдийн нэрийг арай тод хэлдэг болоод бид өхөөрдөж бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд тавигдсан. Хүмүүс ч маш эергээр хүлээж авсан байна лээ.

-Ер нь дүү нар нь бөхчүүдийг сайн таних уу. Яаж ингэж сурсан бэ? 

-Бид гэр бүлээрэй тойрч суугаад зурагтаар бөх үздэг. Бүр бага байхаас л ийм байсан. Ер нь манай гэрийнхэнд танихгүй бөх гэж байхгүй байх. Тиймээс бага дүүд маань энэ орчин нөлөөлж хэлд ороод л бөхчүүдээ нэрлэж сурсан. Дунд эрэгтэй дүү маань бас бөх цоллодог. Бөхчүүдээ ч сайн таньдаг. Тэр дүүгийн маань Улсын харцага Н.Золбоогийн цолыг дуудсан бичлэг мөн олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүмүүс эергээр хүлээн авч байсан. Тэгсэн Б.Золбоо харцагын ээж нь бидэнтэй холбогдож, манай дүүтэй ярьж байсан.

-Олон нийтийн сүлжээнд тавигдсан дүү нарынх нь бичлэгийг хүмүүс эерэг хүлээж авдаг гэлээ. Тухайлбал яг юу гэж хэлдэг вэ?

-Хүмүүс “Хүүхдүүд үндэснийхээ өв уламжлалыг сайн мэдэж байна. Гайхуулж чадаж байна” гэдэг. Бас бөхчүүд “бидний ч мэдэхгүй юмыг мэддэг хүүхдүүд байна. Ихэнх бөхчүүдийн аймаг сум, барилддаг компани зэргийг тэр бүр бид мэддэггүй шүү дээ” гэж ярьж байсан.

-Бага хоёр дүүтэйгээ адил гэрийнхэн нь бүгд бөх сайн таних уу?

-Ээж маань арай бага таних байх. Бусад нь бол сайн мэднэ шүү. Улсын цолтой бөхчүүдээс бол бүр танихгүй бөх бараг байхгүй.

-Өөр олон төрлийн бөхийн спорт бий. Танд бас барилдах сонирхол байсан уу?

-Би барилдах сонирхолтой байсан ч эрдэм номын мөр хөөгөөд явсан. Сүүлийн 3-4 жил яг бөх үзэж байна. Анх бөх үзэхээр бөхийн өргөө ороход “эмэгтэй хүн бөх үздэг юм уу. Бөхийн өргөөнд юм хийж яваа юм” гэдэг байсан. Сүүлдээ больсон. Би бас нэг хөгжилтэй түүхтэй. Анхны Алтан цомын барилдаан болоход манай аймаг алтан цом авч байсан юм. Би ашгүй Алтан цомтой зураг даруулах хувь тохиолоо гээд цомыг нь өргөж байгаад зургаа даруулчихсан юм. Тэгсэн бөх болон бөх сонирхогчдын хүрээнд Алтан цом өргөсөн анхны эмэгтэй Архангай аймгийнх боллоо гэх шуум хэсэг явсан. Тэгээд би ичээд зургаа устгаж байсан.

-Үндэсний бөхийг дандаа үздэг үнэнч үзэгчдийн хувьд өнөөгийн бөхийн байдлыг юу гэж хардаг вэ. Допингоос эхлээд асуудал их гарч байна шүү дээ.

-Ер нь допингийн асуудал сүүлийн үед маш эрчимтэй гарч ирж байна. Энэ нь бөхийн удам, угсаанд ёс жудагт итгэж биширдэг бидэнд бол маш муухай санагддаг. Үндэсний бөхөөсөө энэ муухай зүйлээ хол байлгаасай гэж хүсдэг дээ. Харин бөхийн хөгжил бол сайн явж байна гэж хардаг. Сая сүүлийн барилдаанд л гэхэд Төгс-Эрдэнэ гэдэг залуу Улсын аварга, арслангуудыг дараалан өвдөг шороодууллаа шүү дээ. Бараг Улсын гарьд цолноос бусад бүх улсын цолтой бөхчүүдийн давсан. Тэндээс Дархан аварга нь Сумын заантайгаа ижил түвшинд бэлтгэл сургуулилт хийж чадаж байна гэж харагдсан. Тиймээс бөхийн ирээдүй. Залуу бөхчүүдийн хөгжил бол сайн байгаа гэж хардаг.

-Гэр бүлээрээ суугаад бөх үзэж хэвшсэн байна. Үүний сайн тал, эерэг нөлөө нь юу байдаг вэ?

-Гэр бүлийн уур амьсгал маш гоё болдог. Манай бага хоёр дүү урд барилдаад л бид харж баясна. Том эрэгтэй дүү, аав бид гурав суугаад бөхөө ярина. Ээж “би ганц охин төрүүлсэн юм. Эрэгтэй хүн шиг болчихлоо” гээд шоолно. Ер нь бүх стресс тайлагдана. Аз жаргал мэдэрнэ. Тэр мэдрэмжийг бол зүйрлэшгүй сайхан. Бид хэд ч маш сэтгэлийн хөөрөлтэй бөхөө үздэг.  Хамтдаа л суугаад үзэх гоё байдаг болохоор хамаг юм аа бэлдэж байгаад бөөгнөрөөд л үздэг дээ.

-Тэгэхээр гэрээсээ холдож өөр газар ажиллаж, амьдарч байгаа ч гэсэн баяруудаар бөх үзэхийн тулд гэр лүүгээ явдаг гэсэн үг үү?

-Тийн. Гэртээ очиж үзэж байж илүү гоё байдаг. Бөхийн өргөөнд үзэх бас гоё л доо. Гэхдээ гэртээ гэрийнхэнтэйгээ хамт бөх үзэх нь хамаагүй гоё. Тиймээс баяр ёслол ямар нэг томоохон барилдаануудаар гэр лүүгээ явдаг. Гэрийнхэнтэйгээ тойрч суугаад сэтгэл хөдлөлөө гаргаад  үзэх л сайхан. Хоёр дүү маань бас бид хэдийн уур амьсгалыг бүр гоё болгодог. Урд гараад барилдаад л сая ийм мэх хийж давсан гээд нэгнийгээ давж гүйгээд л бид хэдийгээ ч сайн хөөргөнө.

-Яагаад гэр бүлээрээ бөх үздэг болов. Хамаатнуудад нь ч юм уу өөр ийм гэр бүлээрээ бөх үздэг айл байдаг уу?

-Бид хэд дуртай болохоор илүү гоё мэдрэмжтэй хүлээж авч үздэг байх. Дуртай хүмүүс л бөхийг тэгж гоёор үзэх байх. Гэр бүлээрэй үздэг хүмүүс байдаг гэж сонсож байгаагүй. Ихэвчлэн яг эрэгтэйчүүд нь л үздэг. Өвөө, аав, хамаатны ах нар маань бөхчүүд учир манай удамд бөх их чухал бид ч багаасаа л харж, үзэж өссөн болохоор үзэх дуртай байдаг.

-Гэр бүлээрээ ямар бөх дэмждэг вэ? 

-Бид хэд аймгийнхаа бөхчүүдээ дэмждэг. Харин манай зургаан настай дүү Улсын харцага Н.Золбоог илүү дэмждэг. Манай аймгийн бөхчүүд гэвэл Улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Улсын заан С.Сүхбат байна. Энэ хэдийг л гэр бүлээрээ түлхүү дэмждэг дээ. 

-Гэр бүлээрээ төв тэнгэлдэхэд бөх үзэж байсан уу?

-Манай гэр бүл зургуулаа буюу ам бүлээрээ цэнгэлдэхэд орж бөх үзэх зорилготой. Одоохондоо бага дүү маань балчирдаад бусдынх нь боломж, ажил бас яг таарахгүй байгаа.

-Бөхийг шүтэж, үнэнчээр үздэг үзэгчийн хувьд бөхчүүддээ хандаж хэлэх үг бий юу?

-Бөх гэдэг бол эрийн гурван наадмын нэг. Гэтэл сүүлийн үед бөх үздэг, сонирхдог хүн бүр цөөрч байгааг бөхийн өргөөнд сууж байгаа хүмүүсийн тооноос харж болно. Тийм байхад залуу нас бүх зүйлээ зориулаад энэ үндэсний спортоо өвлөж яваа бүх залуу бөхчүүддээ баярлалаа. Гол нь допинг гэдэг хар зүйлээс л хол яваарай гэж шимтэн үздэг. Бөхчүүдийг биширдэг хүний хувьд хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэниогэн
Иргэниогэн
12 сар 14, 2024 13:15

Монгол хэлний тийн ялг�##�аа сураачээ Соёлмаа минь үгүй бол бүү үг үсэг холбо. бүлээрэй # бүлээрээ; гэртэй # гэртээ

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:32

Bas neg buhud durtai orc bitgii bolgo

Зочин
Зочин
12 сар 15, 2024 11:45

Найруулга муутай ямар сонин бичдэг юм бэ. тэгчээд сэтгүүлч гэнэ дээ өөрийгөө

Basca Feiza
Basca Feiza
12 сар 15, 2024 13:19

сайн байцгаана уу. Хөөрхөн юмбэ.

Батаа
Батаа
12 сар 15, 2024 14:52

Аргагүй л өөлдийн удмын хүмүүс бна даа.

Зочид
Зочид
12 сар 15, 2024 19:13

Өө мундаг пацаан байна ш дээ

Зочин
Зочин
12 сар 15, 2024 22:13

оркууд бөхөө л ярих юм өөр ярих юм бдаггүйм уу

Холбоотой мэдээ

Back to top button