"Д.Батбаяр, У.Цогтбаяр нарыг албадан сургалтад хамруулж, 7-15 хоног баривчилсан"

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн "С.Батдөлийн хэрэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвээр байгаа. Одоогийн байдлаар цагдан хориог сунгах санал ирээгүй.
Жүжигчин У.Цогтбаярын хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэдэг үндэслэлтэй зөрчлийн хэргээр орж ирсэн. Түүнд 10 цагийн албадан сургалт, долоо хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан.
Д.Кёкүшюзанбатбаярт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн танхайрсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улмаар 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан" гэлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАСМАЛ ДҮНЗЭН БАЙШИНД СУУСАН Ч ЗАСАРНА ГЭЖ ГОНЖИЙН ЖОГО .... ГЭДЭГ ШИГ СУРГАЛТАНД СУУГААД ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ ?
BOLJ DEE, XUULI DUREM GEJ BAIMAAR DAA,DAANCH BAGDSAN SHIITGEL OGCHEE,EX DAVRAAD BAISAN YUM DAA.
Nasand hvrsen aabyyd maan iim baihad hvvhdvvd maan yahyy .
Олны танил нь ийм байхаар … Нэр хугарахаар яс хугар гэдэг үнэн үг.
Засрах бол уу, засраасай л билээ. Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзээнээс хатуу гэж зүйр цэцэн үг бдаг. Нас яваад бдаг, намба нь харин муудаад бдаг улсууд юмаа
Шагн�##�уу шийтгэл үү