НИЙГЭМ

Б.Ууганбаяр: Европоос иргэдээ татаж эхэлнэ, тусгаарлалтын 21 хоног 14 болсон

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 35 тусгаарлан, ажиглах байр ажиллаж байгаа. Тэдгээрт 1169 иргэн тусгаарлагдаж буй. Нийслэлд 17 байр ажиллаж буйд 977 иргэн тусгаарлагдаж байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор 26 иргэн шинээр тусгаарлагдаж, 34 иргэн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-ийн албан тоотод үндэслэж иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж буй.

Мөн өнөөдрөөс эхлээд Франкфуртээс иргэдээ татан авах ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг УОК-ын Шуурхай штаб болон холбогдох ажлын хэсэг зохион байгуулж байна. Үүгээр нийт 700 гаруй иргэн Монгол Улсдаа ирнэ. Ирээд 14 хоног тусгаарлагдана” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button