УЛС ТӨР

Г.Занданшатар: Нэг хүн шанаадсаны төлөө сонгогдох эрхээ насан туршдаа хасуулж болохгүй

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Авлига албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж байна. Шүүхээр тогтоогдсон гэдэг нь юуг хэлж байгаа юм. Нэр дэвшигчээр бүртгэж болохгүй хүмүүсийг бүртгэж аваад будилуулсан. Заримыг нь нэр дэвшээд явж байхад нь барьж авч хорьсон. Энэ их буруу шүү. Хуультай номтой баймаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулж авангуутаа аваачаад шоронд хийхийг хэлж байна уу. Эсвэл гурван шатны шүүхээр өрсөлдөхийг хэлж байна. уу. Монголын бүх зүйл шударга явмаар байна. Хачин хачин юм бичиж хаядаг. Дөрвөн хүн өрсөлдөхөд гурвыг нь шоронд хийчихвэл нэг нь л гарна шүү дээ. Ийм завхарсан юмаа боль. Дараа нь ийм асуудал үүсэх вий” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өргөн барьсан заалт нь бүр аймаар. Ерөөсөө л прокурорт байцаагдаж байгаа бол нэр дэвшүүлэхгүй гэж байсан. Түүнийг нь сайжруулахдаа эрүүгийн ямар ч хэрэг хийсэн байлаа гэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа бол нэр дэвшүүлэхгүй гэж байсан. Торгох ял, эрх хасах, жолооны эрх хасуулсан хүн насаараа нэр дэвших эрхгүй болсон нөхцөл байдал үүсэх байсан учраас УИХ-ын даргаас чиглэл өгөөд яг ял эдэлж байгаа гэж сайжруулж, байнгын хороо арай зөөлрүүлсэн. Нэг хүн шанаадсаны төлөө сонгогдох эрхээ насан туршдаа хасуулж болохгүй гэж үзсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Н.Энхбаяр гэж хүнийг сонгуульд оруулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэд нь халдаж байгаа. Энэ аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэсэн хүн.

Энэ заалтыг би эсэргүүцэж кнопоо дарсан. Хэдий болтол сонгох сонгогдох эрхэд халдах юм бэ. Гүтгэж авлига албан тушаалын хэрэгт холбогдуулчхаад ингэж эрхэд нь халдаж болохгүй. Тэхтэй тэргүй ард түмэн сонголтоо өөрсдөө хийнэ. Дахин дахин та нарт анхааруулж хэлмээр байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-17 16:42

Занданшатар даргаа болноо болно. Хүн зодох гэдэг чинь хүн болгон гаргаад байдаг жирийн хэрэг биш. Хүнд гар хүрч чадаж байгаа хүн яаж ч мэдэх хүн учраас ерөнхийлөгчид тохирохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button