ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
“Rio Tinto”-гийн Гүйцэтгэх захирлаар Жейкоб Стаусхолм томилогджээ

“Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирлаар Жейкоб Стаусхолм томилогдсон байна. Энэ эрхэм 2018 оноос хойш Рио Тинтод санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан юм байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээн авах аж.
Экс Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакын хувьд энэ өдөр ажлаа хүлээлгэн өгч, гуравдугаар сарын 31-нд группээсээ бүр мөсөн гарах юм байна. Түүнийг Австралид хайгуулын туршилт хийх үеэрээ үнэт соёлын өвүүдийг устгасан асуудлаар ажлаас нь түдгэлзүүлсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.