НИЙГЭМ
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна

Коронавирусийн халдварыг хүн ам дундаа бүртгэснээс хойш хөл хорионы дэглэм тогтоож, ЕБС-ийн хичээл теле хэлбэрт шилжсэн. Шинэчилсэн хуваариар тэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд хичээллээд амрах юм. Харин ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс дараагийн улирлын хичээл нь эхэлнэ.
БШУ-ны сайд Д.Цэдэвсүрэнгийн тушаалаар халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан энэ сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн.
Гэвч эрсдэл хэвээр учир УОК-оос даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулаад байгаа.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.