Нийгмийн

Булган аймгийн Баян-Агт сумын номын сан Л.Ганзул агсны нэрэмжит боллоо

Булган аймгийн Баян-Агт сумын номын санг яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсны нэрэмжит болгожээ. Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх тогтоолыг энэ сарын 14-ны өдөр гаргасан байна.

No photo description available.

Л.Ганзул нь 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрж, сумын 8 жилийн дунд  сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэж, ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакц, Зиндаа.мн сайт, “Зиндаа”  сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button