НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Баянзүрх дүүрэгт ТЭГ ЗОГСОЛТ хийх шийдвэр ГАРААГҮЙ

Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд, сахиураас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус дүүрэгч хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр болжээ гэх мэдээлэл тараад байна.

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос тийм шийдвэр гаргаагүй гэж мэдээлж байна. Мөн Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 0 зогсолт хийх талаар манайд мэдээлэл ирээгүй. Дүүргийн онцгой комисс Коронавирустэй холбоотой асуудлаар холбогдох шийдвэрүүд гарган ажиллаж байна” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button