НИЙГЭМ

Согтуу жолооч осол гаргаж, ЕСӨН хүнийг гэмтээжээ

Согтуурсан үедээ автомашин барьсан жишээнүүдээс танилцуулья.

Хамгийн ойрын жишээ гэхэд л 2020.12.14-ний өдөр 21 цагийн орчимд ЧД-ийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 13-р гудамжинд Toyota Fielder маркийн автомашины жолооч Г нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 2.09%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ЧД-ийн 7 дугаар хороонд оршин суух ... тоот хашаа байшинг мөргөж эд хөрөнгөний хохирол учруулсан,

2020.12.15-ны өдрийн 20 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Цагаан давааны хогийн цэгийн урд замд Toyota Corrolla маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1.70%/ үедээ автомашин жолоодож Toyota prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан,

2020.12.16-ны өдрийн 22 цагийн орчимд ЧД-ийн 12 дугаар хороо Нарантуул-2 захын урд уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1.52%/ үедээ автомашин жолоодож Hyundai Porter маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.

2020.12.16-ны өдрийн 23 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул захын баруун урд замд Toyota Aqua маркийн автомашины жолооч Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,42%/ үедээ автомашин жолоодож Hyundai Elentra, Honda Civic маркийн автомашинуудтай мөргөлдсөж эд материалын хохирол учруулсан.

2020.12.17-ны өдрийн 18 цагийн орчимд БЗД-ийн 10 дугаар хороо Амгалангийн замд Toyota prius маркийн автомашины жолооч Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,44%/ үедээ автомашин жолоодож Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.

2020.12.14-ний шөнийн 01 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,36%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн.

 2020.12.18-ны өдрийн 00 цагийн орчимд СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,42%/ үедээ Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.

2020.12.13-ны шөнийн 04 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашины жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны  улмаас онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н-гийн амь нас хохирсон, 

2020.12.16-ны өдрийн 18.05 цагийн орчим Дорнод аймаг, Чойбалсан сум 2-р баг “216” гэх газар /аймгийн төвөөс зүүн хойш 30км/ шороон замд хувийн эзэмшлийн Toyota mark 2 автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй Х-н амь нас хохирсон байна.

Амь насаа алдсан хүний араас хэчнээн хүний өр нь өвдөж, элгэн нь эмтэрч үлдэж байгааг та бүхэн ухамсарлан уусан л бол жолооны ард суухгүй байхыг хүсье.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-20 19:40

Шийтгэл нь зөөлдөөд байгаа болохоор л ингээд байна. Эрхийг нь хасаад 10 саяар торго, төлж чадахгүйг нь 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэ, давтан үйлдвэл бас 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэ

хэхэ
хэхэ
2020-12-20 23:59

жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй

САНЖАА
САНЖАА
2020-12-21 09:58
Reply to  хэхэ

МАШ ЧАНГА ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ ЭРХИЙГБҮХ НАСААР ХАС АРХИНААС ГАРАХГҮЙН ТОДОРХОЙ

Холбоотой мэдээ

Back to top button