ТЦА: Баривчлах шийтгэл авсан жолооч нарын 288 нь ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26129 зөрчлийг илрүүлж 26129 гэр бүлд учирч болзошгүй хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Гэвч хайхрамжгүй 1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүний алтан амийг авч одсон харамсалтай мэдээ байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцогчдын 1,5 хувь буюу 286 нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол үлдсэн 98.5 хувь нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан хуулийн заалтыг жолооч бүр мэддэг ч энэ заалтаар нийт 20867 жолооч, дээрх үйлдлийг давтан гаргасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтаар нийт 6478 жолооч, үүнээс нийслэлд 1236 буюу 19 хувь бүртгэгдэн шийтгүүлсэн байна.
Эрхээ хасуулах шийтгэл авсан жолооч нарын 2819, баривчлах шийтгэл авсан жолооч нарын 288 эмэгтэй жолооч нар байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ Хүүхнүүдыг жаахан Дарж байхгүй бол Хөдөлгөөнд оролцож Жолоо барьж яваа
нь арай дэндүү Нахаалний байх юмаа, Харьцааны соёл ,тэр Харааж нулмиж байгаа, Замын зохицуулагч Цагдаа нарыг Цохих заамдах Хэл амаар доромжлох бол энүүхэнд арай л дэндүү Соёлгүй бүдүүлэг Орилж хашгирсан Эмэгтэй хүн гэхэд дэндүү байдаг ш дээ,
mashin zugeer heregleeg gdgiig l oilguulmaar.mashin baringuutaa harts,yaria nduu hooloi n oorchilogdood irdeg huuhnuud l avaar hiine tanhairna.yazguuriin yum uzeegui guilgachin zantai.
Машин барьдаг эр эмгүй олон дотор ЖИНХЭНЭ ЖОЛООЧ байхгүй болоод удаж байгаад л хамгийн гол учир байгааг мэдрээч.
Тийм учир замын хөдөлгөөнд жолооны ард хэн суух эрхтэйг баталгаажуулах шинэ стандарт гаргаа чээ!!!!
Муусайн чавганц нар яршиг л байна Даварсан хогнууд вэ?
Lal ruud torgohoo zogsoo
ZORHIL GARGASAN BVH GOLOOH NARAAS GOLOONII SHALGALT ABH BAIH HEREGTEI SHVV .
Мааньтын шоронд эрчүүдтэй цуг хорь