Сошиал трэнд

Шагчдыг “шаглав”

Нийслэлийн онцгой комиссоос согтууруулах ундааны шагчдын дургүй хүргэсэн шийдвэр өчигдөр /2020.12.22/ гаргалаа. Тодруулбал хатуу хөл хорионы үеэр хэрэгжих журмыг танилцуулах үеэрээ 17-оос доош градустай согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулахыг хориглохгүй хэмээсэн юм.

Даваа гаригт Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио дахин тогтоох болсныг мэдэгдэнгүүт иргэд пиво их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 11-р сард Засгийн газраас улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохдоо бүх төрлийн согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон.Уг шийдвэрийн дараа шагчид архи, согтууруулах ундааг дамлан зарсан үйлдэл цагдаагийн байгууллагад маш ихээр бүртгэгдсэн юм.

Тиймээс энэ удаа шагчдад боломж олгохгүй байх үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар олон нийтийн сүлжээнд “Хотын дарга бөх учраас шагчдад ямар мэх хэрэглэхээ сайн мэдэж байна” гэж хошигносон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-23 10:43

Архи пивоны үйлдвэрүүдээ дэмжих шийдвэр гаргачихаад тэр нь шүүмжлэлтэй тулгарангуут шагчид гэж сайхан ш�##�таг гаргаад ирлээ.

Зочин
Зочин
2020-12-23 12:16

Архи пивоны уйлдвэруудийг дэмжиж яахын ямар ч хэрэггуй хор уйлддвэрлэж байгаа биз дээ

Зочин
Зочин
2020-12-23 12:45

Гое шагл�##�аа. Дараагийн нуудлээр мадлая

Зочин
Зочин
2020-12-23 13:39

5 шагчны хохирол улсад учруулж байгаа коронагийн хохиролоос их байгаа юм байхдаа холын хараа тун муу бна

Холбоотой мэдээ

Back to top button