НИЙГЭМ

Хөл хорионы үед нууцаар цахим тоглоомын газар ажиллуулж байжээ

Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт Хэнтий аймгийн харьяат иргэн цахим тоглоомын газрыг ажиллуулж байсан  хууль бус үйлдлийг Эргүүлийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо. Тус тоглоомын газар 21 наснаас доош 15-20 орчим тооны залуус байсан бөгөөд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 23 наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Түүнчлэн цахим тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй гэх мэт олон зөрчил илэрлээ.

Харин тоглоомын газрыг ажлуулж байсан иргэнээс яагаад ийм үйлдэл хийх болсон талаар тодруулахад: "Цар тахлын улмаас санхүүгийн асуудалтай байгаа учраас ийм аргаар хэрэглээний мөнгө олохоос өөр арга байсангүй” гэлээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу зохих арга хэмжээг авах юм. Түүнчлэн хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button