НИЙГЭМ

52 настай иргэн автомашинаасаа буугаад сураггүй болжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газарт Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд хөдөлсөн “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ алга болжээ.

Тодруулбал өчигдөр /2020.12.24/ өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон иргэний тухай дуудлагыг өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр /2020.12.25/ өдрийн шөнийн 03:20 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэх аж.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button