НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ОХУ-д 29.000 тохиолдол нэмэгдэж, халдварын тоо ГУРВАН САЯД дөхлөө

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 29.935 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт өвчлөлийн тоо 2.963.688 болжээ. Тодруулбал Буриадад 197 тохиолдол нэмэгдэж нийт 24.361 болсон бол Тувад 67 тохиолдол нэмэгдсэнээр халдварын тоо 14.395 болжээ. Харин Алтайн БНУ-д 91 тохиолдол нэмэгдэж халдварын тоо 13.331, Өвөр Байгалд 250 тохиолдол нэмэгдэж, халдварын тоо 25.511 болсон байна.
О.ЭНЭРЭЛ