Нийгмийн

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид QR системийг нэвтрүүллээ

Энэ сарын 23-ны өдрөөс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлж эхэлжээ. Энэ хүрээнд коронавируст халдвар /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах юм.

Хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд 238 улсын /ахлах/ байцаагч 2020 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 24-ний өдрүүдэд есөн дүүргийн 171 хорооны 10496 (давхардсан тоогоор ) объект хамруулан хяналт шалгалт хийгээд байна. 

Шалгалтаар нийт  5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулж, коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хүргүүлсэн мэдэгдэлүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьжээ.

Шалгалтаар 288  иргэн, аж ахуйн нэгжийн  хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ш, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгууллаа. Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд гарч байна.  Хяналт шалгалт үргэлжилнэ.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button