ДЭЛХИЙ

2020: Эрдэмтдийн энэ онд илрүүлсэн ХАМГИЙН сонирхолтой баримтууд

Эрдэмтэд болон олон нийтийг гайхшруулж орхисон хэд хэдэн нээлт энэ жилд хийгдсэн билээ. Эдгээр нээлтүүдийг танилцуулж байна.

Сугар гараг дээр амьдрал байгаа юу?

Эрдэмтэд нартай хамгийн ойрхон гараг Сугар дээрээс химийн бодисыг илрүүлсэн. Астробиологичид Сугар гарагийн үүлнүүдийг телескопоор шинжилж үзээд фосфиний ул мөр олжээ. Харин судалгааны өөр багууд фосфиний ул мөр илрүүлэхэд алдаа гаргасан гэж дүгнэсэн байна.

Эрдэмтэд анхны удаа радио долгион хүлээж авлаа, харь гарагаас ирсэн үү?

Астрономичид сүүн замд түргэн радио долгион бүртгэж авчээ. Радио долгионыг үүсгэгч нь магнетар гэх маш хүчтэй соронзон орон бүхий нейтрон од байх магадлалтай аж.

Дэлхий дээр амьдарч байсан анхны шимэгчдийн нэг

Хятадад олдсон зуу зуун брахиоподуудын чулуужсан олдвор дээр олон тооны гуурс наалдсан байжээ. Эдгээр хясаа хэлбэрийн брахиоподууд 512 сая жилийн өмнө амьдарч байсан юм. Эрдэмтэд эдгээр гуурс дотор шимэгч амьдардаг байсан хэмээн таамаглаж байгаа аж.

Ертөнцийг бүрдүүлдэг энгийн материйн тал нь хаана байна вэ?

Өнгөрсөн жилийг хүртэл ертөнцийг бүрдүүлж буй энгийн материйн зөвхөн талыг л бид илрүүлээд байсан юм. Харин энэ жил астрономичид үлдсэн тал нь галактик хоорондын зайд оршин байгаа хэмээн үзсэн байна.

Учир нь бусад галактикаас ирсэн хурдтай радио долгионууд сарнисан байжээ. Энэ сарнилтыг галактик хоорондын зайд байрласан жижиг жижиг энгийн маттерүүдээс болсон хэмээн эрдэмтэд үзжээ.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button