Нийгмийн

25 настай жирэмсэн эмэгтэйн бие маш хүнд байна гэв

Өнөөдөр манай улсад долоон  тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай иргэний тоо 1082, дотоодын халдвар 618 боллоо. Одоо 362 хүн эмчлүүлж байгаа юм. Эдгээрээс 22 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд өглөө 08:20 цагт 30 настай эх амаржиж, 3200 гр хүүтэй болжээ. Эх хүү хоёрын биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 25 настай жирэмсэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа талаар ЭМЯ мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн ЭМЯ тухайн эмэгтэйд халдварын эсрэг эмчилгээг холбогдох зааврын дагуу хийж байгаа бөгөөд ураг хамгаалах эмчилгээг хийж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button