ЭРҮҮЛ МЭНД

Оршуулгад оролцсон 40-өөд хүний зургаагаас коронавирус илэрчээ

 ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр хэд хэдэн ноцтой мэдээлэл өгөв.

Тодруулбал оршуулгын ажилд оролцсон хүмүүсээс коронавирус илэрсэн гэх мэдээллийг баталлаа. Тэрбээр “Иргэн О-ийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос 6 хүнд коронавирус илэрсэн. Тиймээс буяны ажилд оролцохдоо сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Мөн нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй иргэн урьж тэмдэглэсэн. Нэг хүнээс коронавирус илэрсэн. Тиймээс болзошгүй эрсдлээс сэргийлээрэй. Одоо шинэ жилийн баяр, арга хэмжээ болж байна. Тиймээс гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button