ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: 22 хүнээс коронавирус илэрсний дотор тандалтын шинжилгээгээр гэр бүлээрээ халдварласан тохиолдлууд гарлаа

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 01-нд вирус судлалын лабораториудад нийт 11152 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Долоо нь Франкфуртаас ирсэн хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. “Амар” зочид будалд байсан таван хүн, Жаргалантад байсан хоёр хүнээс илэрсэн. “Амар” зочид буудалд ажиллаж байсан бас манай нэг ажилтнаас илэрсэн. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольсон. Ард иргэд зөв ойлгох хэрэгтэй. Халдвар тархахаас сэрэмжлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан.

Дотооддоо 15 халдвар илэрсэн. Үүнээс дөрөв нь “Мөнххада” компанийн хавьтал болсон хүмүүс. Нийт зургаа болж байна. Халдварын голомтыг тандан судалж байна. Тус компанийн 35 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан. Энэ хүмүүсийн анхны шинжилгээнд илрээгүй байна.

Хоёр тохиолдол нь “Төв шуудан” компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрлээ. Нэгнийх нь гэр бүлийн хүнээс илэрсэн байсан. Бусад хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна.

Өргөн хүрээнд, цэгүүдээр хийсэн шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 тохиолдол бүртгэгдлээ. Мөн ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол гарсан байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button