Нийгмийн

Э.Бат-Үүлийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д ХУУЛЬ БУСААР олгосон газрыг хотын мэдэлд үлдээлээ

Өнгөрсөн даваа гаригт  газрын зөвшөөрөлтэй холбоотой нэгэн шүүх хурал Дээд шүүхээр дэнслэгдлээ. Тодруулбал “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох шүүх хурал болж, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гомдлыг хангаагүй орхисон юм.

-Э.БАТ-ҮҮЛ ХОТЫН ДАРГА БАЙХДАА ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ОЛГОХЫГ ХОРИГЛОСОН БАЙРШИЛД ГАЗАР ОЛГОСОН БАЙЖЭЭ-

Учир явдлыг сийрүүлвэл 2014 онд Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа гуравдугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудлын урд “Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкинд 10800 м2 газар эзэмших зөвшөөрөл олгожээ.

Улмаар гурав хоногийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор “Улаанбаатар хотын банк” ХХК-д уг газрыг эзэмших эрх үүсчээ. Точвхондоо бол Э.Бат-Үүл хотын дарга байхдаа эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд ийнхүү газар эзэмшүүлсэн байжээ.

-ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ ЗАХИРАМЖААР ТУС ГАЗРЫН ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙВ-

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамж,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 114 дүгээр тогтоолыг тус тус баримтлан “эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээ олгосон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

-“УЛААНБААТАР ХОТНЫ БАНК” ХХК ТУС ГАЗРЫГ “ГАЗАР ДООРХ ОЛОН ДАВХАР ГАРАЖ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА” ХЭМЭЭН АВЧ БАЙЖЭЭ-

Тиймээс “Улаанбаатар хотын банк” ХХК газраа эргүүлэн авахаар шүүхэд ханджээ.

Гэвч гурван шатны шүүх хурлаар тус газрын эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон хотын даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 114 дүгээр тогтоолыг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Учир нь тус компани 2014 онд газрын зөвшөөрөл гаргуулж авахдаа “Орчны тохижилттой, олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах” зориулалтаар авсан байна. Гэвч хуулиар тогтоосон буюу 2 жилээс дээш хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй байсан гэж шүүхээс үзсэн юм.  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заажээ.

Тодруулбал 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд гэсэн байна.

Ийнхүү зөвшөөрөл олгох ёсгүй газарт зөвшөөрөл өгчихсөн байсан хотын А зэрэглэлийн бүсийн 10800 м2 газар хотдоо үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-14 09:16

Зөв санаа байж.Хаан жанжин хоёрын т�##�бай дор нийтийн тээврийн вокз�##� барих вэ.Дэлхийн дулаар�##� манай өвлийг

Zochin
Zochin
2021-01-14 09:35

Yamar goy medee ve. Niitiin medeld baih heregtei!

R
R
2021-01-14 10:21

Хулгайч авилгач нарын хөрөнгийн хурааж шоронд нь жангийн гудруул

бат
бат
2021-01-14 10:51

улаанбаатар банк ХХБ банк 2 нэг эзэнтэй банк биз дээ.элбэгээгийн үед бүгдийг өөрсдийн болгож байсан доо.яаж нэг 4 цахилгаан станцаа нэг авч үлдэж чадсийн эд нараас.тэгээгүй бол өдийд хог дээр үсрэх байсан байх.

13 хороололын иргэн
13 хороололын иргэн
2021-01-14 11:01

Энэ хүн 13 хороололын 3 өндөрийн урд т�##�ын ногоон байгууламжийг хувийн компанид зарсан.

Зочин
Зочин
2021-01-14 11:15

Муу с�##�га толгойлсон хөгийн хулгайч.Тэгчихээд бас улсын баатар гээд байгаа юмаа.Нөгөө хүзүүгүй атигар хулгайчтайгаа яг адилхан.

z
z
2021-01-14 11:23

shunaltai Batuul novshiin metiin ymnuud

Зочинб
Зочинб
2021-01-14 11:31

13 ХОРООЛОЛ 2 ӨНДӨРИЙН УРДАХ ГАЗАР БАС "ИРМҮҮНИЙ ӨВӨӨ"ХХК ӨГСӨН БАС ОЛОН ЖИЛ ШҮҮХДЭЖ БАЙГАА.

зочин
зочин
2021-01-14 13:17

Газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрээр цуцлуулдаг юм байж. Харин энэ зөвшөөрлийг олгосон, магадгүй авилга авч газар олгосон Бат-Үүлд хариуцлага тооцуулах нь шударга ёсонд нийцнэ.

зочин
зочин
2021-01-14 14:26

бат-уул газар авч егсений телее хэдэн тэрбумыг авсан болоо. ХХБанк одоо Бат-уулээс егсен менгее нэхэмжлэх л болж дээ.

ГАНАА
ГАНАА
2021-01-14 15:08

БОЛЖ ГЭМ ҮҮЛ БААТАРЫН ТОЛГОЙ ЗӨВ АЖИЛЛАЖ ЭР ХҮН БАНК БОЛ ЧИМЭЭГҮЙ ГУЛГАЖ ИРЭЭД БАРЬЖ ИДЭДЭГ ХОРТ МОГОЙ

зочин
зочин
2021-01-14 15:28

С�##�га буур�##�ын гай мундахгүй юмаа. Үхсэнийх нь баатар. Өвөө минь одоо болноо зүгээр �######�ж үз үхсэний чинь ардын баатар улсын баатар.

UB
UB
2021-01-14 15:35

Ugasa arxichin xuligaan. Bas shunaltai. Ardchill neren dor xeseg buleg guilagchinguud bayjj shine mongolchuud muug shig olshirsn shuu.

Зочин
Зочин
2021-01-14 17:00

Хууль зөрчиж авсан, өгсөн хоёрт ямар хариуцлага тооцдог юм бэ

Гүн Ахтаан
Гүн Ахтаан
2021-01-14 17:37

С.Зоригийг �##�сан энэ муу хулгайч яагаад нүгэл нь нүдээрээ бүлт үсрэхгүй байна. Үхэж д�##�д орсон ардчилсан намын хулгайчуудыг шоронд хийж хөрөнгийг нь улсын орлого болго.

Осор
Осор
2021-01-14 18:51

Газар дор олон давхар зогсоол бариад дээр нь цэцэрлэгт хүрээлэнг нь буцаагаад барихад юу нь буруу гэж.Ирээдүйд энэ олон түгжрэлийг шийдэхийн тулд газар дор зогсоол барих л болно.Асуудлыг улс төржүүлж ард түмний тархи угааж буй энэ нөхдөд хэн хэний компани барих нь л сонин байгаа.Жирийн иргэнд зохих стандарт хангасан зогсоол баригдах нь л хэрэгтэй болохоос хэн барих хэний эзэмшил байх нь чух�##� биш ээ

Иргэд
Иргэд
2021-01-14 19:42

Батүүл сб т�##�бай урдах,орчины газар гм олон газрыг өгсөн тэнэг хулгайчийг шүүх зөв шийдэж баяр хүргэё одоо хүүтэйгээ үйлдсэн хэргг шударга шүүнэ бизээ баатар гээд бга ичмээр

Зочин
Зочин
2021-01-14 20:31

Ардчил�##� хэцүүдлээ гээд л гүйгээд байдаг

Зочин
Зочин
2021-01-14 21:11

Batuuliig yagaad shorond ni hiihgui bga yum be.

Зочин
Зочин
2021-01-14 22:07

Болж дээ. Улаанбаатар банк гэдэг чинь нөгөө гайх�##� Эрдэнэбилэгийн эхнэрийнх гэж яригддаг үнэн болов уу

Зочин
Зочин
2021-01-14 22:28

0,7 га газраа хулгайчууд шиг аятайхан газар авъяаааа

Зочин
Зочин
2021-01-14 23:19

Газар доорх олон давхар зогсоол хэрэгтэй л юм байждээ.Түүнийг чинь бас гамшгийн үед хоргодох байрны зориудаар ашиглаж болно.Улс мөнгө гаргахгүй, дээрх ногоон цэцэрлэг хэвээр үлдэнэ.Хэрэгтэй юмыг хэнч хийхэд яадаг юмбэ.хэдэн хөлдүү мөөрөгчдийн санаанд нийцүүлэх гэж ажилдаг юмуу.Иймэрхүү ухр�##�т хийгээд байв�##� улс маань урагш хөгжих юм уу.

Цэцэрлэгч
Цэцэрлэгч
2021-01-15 00:03

Гаражын дээр мод ургуулна гэж байхгүй. Цэцэрлэг, эх дэлхийн хөрс дээр ургана. Үржил шимээ хөрснөөс үндсээрээ дамжуулан авч ургана. Гаражын дээр зам т�##�бай байж болно. Мод ургам�##� ургахгүй.

Зочин
Зочин
2021-01-15 12:23

УЛС ТӨРД ОРООД ДАЛДУУР АВИЛГА АВСАН ГЭМТ ХЭРЭГ ҮИЛДВЭЛ СОЛОНГОСТ 22 ЖИЛИИН ЯЛ АВНА , ХАРИН МОНГОЛД БОЛ ИЛ ТОД ГЭМТ ХЭРЭГ ХИИЧИХЭЭД 2 ЖИЛИИН ЯЛ ИХ БАИНА ГЭЖ ХУЦАЦГААНА МУУСАИН ОФШОРЧИН , АВИЛГАЧИН ХУЛГАИЧУУД , ЭХ ОРНОО ЗАРЖ ИДСЭН УРВАГЧИД ...

хэхэ
хэхэ
2021-01-15 12:57

ГҮЖИР ГҮТГЭЛЭГ

Зочин
Зочин
2021-01-15 16:40

Энэ бол маш бага асууд�##�.МАН ын төлөөний нөхөр М.Энхболдын хууль бусаар олгосон газар бараг бүгдээрээ гэвэл яанаа.Энхболд өөрөө ярихдаа би нэг ч газар худ�##�даагүй гэдэг тэхээр зүгээр л өгөөд баййсан байгаа биз.Уг нь барилгажих газруудыг дуудлагаар худ�##�дсан бол ямар их ашиг олж болохыг Төрийн ордны зүүн т�##�ын хуучин хэвлэхийн барилгыг Энхболд зүгээр өгсөн байсныг Батүүл хүчингүй болгоод ил дуудлагаар 23 тэрбум болгоо биздээ.Ингэж л Улаанбаатарыг сүйдэлсэн шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-15 21:09

УЛСЫН БААТАР НЬ УЛСААСАА ХУЛГАЙ ХИЙНЭ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ НЬ АВЛИГАД ЗУУЧИЛХААР ЭНЭ УЛСАД ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙНА УУ

ubba
ubba
2021-01-16 09:41

iim yumnuudig shorond hiigeechee

хэхэ
хэхэ
2021-01-17 10:06

ИНГЭЭД МАН-ЫН ХУЛГАЙЧ НАРЫН ГАРТ ОРВОО ГЭЖ ӨМНӨХ НЭГ ЖИЖИГ ХЭСЭГ ГАЗРЫГ АЛАН ХЭЛБЭРТЭЙ УСАН ОРГИЛУУР БОЛГОЖ БАЙГАА НЭРЭЭР 3 ТЭРБУМЫГ ШААСАН ЭНДЭЭС ХЭДЭН ТЭРБУМЫГ ШААХЫН БАЙГААН

дел
дел
2021-01-18 08:53

Энэ газар дээр хэзээ ч гараж баригдахгүй харин банк оффис баригдана.

Иргэн
Иргэн
2021-01-18 18:22

13 хорооллын 3 өндрийн урд маш гоё ургасан модтой ногоон байгууламжийг Бат-Үүлийн гаргасан туша�##�аар 2 давхар граж болгох шийдвэр гаргасан. Энэ асуудлыг оршин суугчид эсэргүүцэж байгаа ч зөвшөөрөл авсан гэх нэрээр Ирмүүний өвөө гэх компани улайрч дайрч байна. ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ.

Зочин
Зочин
2021-01-18 18:24

13 хорооллын 3 өндрийн урд маш гоё ургасан модтой ногоон байгууламжийг Бат-Үүлийн гаргасан туша�##�аар 2 давхар граж болгох шийдвэр гаргасан. Энэ асуудлыг оршин суугчид эсэргүүцэж байгаа ч зөвшөөрөл авсан гэх нэрээр Ирмүүний өвөө гэх компани улайрч дайрч байна. ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button