УЛС ТӨР

Хөшигийн хөндийн нисэх буудалд газраа “АЛДСАН” компани Засгийн газраас 889 сая төгрөг НЭХЭМЖИЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 889 сая төгрөг нэхэмжилсэн нэгэн хэрэг өнгөрсөн 11-р сард Дээд шүүхээр шийдвэрлэгджээ.

Учир явдлыг сийрүүлбэл, Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол гаргасан байдаг.

Тодруулбал уг тогтоолд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авахаар тусгасан байдаг. Тухайн үед Засгийн газрын тэргүүн Сү.Батболд байсан юм.

Гэтэл уг газар нь “Очит -Уул” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 96 га газрын 90 хувь буюу 76.25 га газарт хамаарагдах газар байсан аж.

“Очит-Уул” ХХК нь 1999 оноос хойш Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд 96 гектар газарт MV-011839 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн юм байна.

Харин одоо тус газарт Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад нэгэнт орсон тул “Очит -Уул” ХХК-ийн зүгээс тус газарт үйл ажиллагаа явуулснаас олж болох цэвэр ашгийг урьдчилан тооцсон дүнгээ Засгийн газраас нэхэмжилжээ.

-ТУС КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БОЛ УЛСЫН ТӨСӨВТ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ БАЙСАН ГЭЖЭЭ-

Тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Манай компани нь тусгай зөвшөөрлийг эзэмших явцдаа байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан бөгөөд 2008 онд Бөхөг голын элс-хайрганы холимгийн ордыг ашиглах төсөл гаргаж түүнийхээ хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хэрэгжүүлж дүгнэлт нь төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн эрчим, далайц нь бага гэж гарсан. Үүний дагуу бид тус төслийг хэрэгжүүлсэн бөгөөд мөн 2013 оноос 2014 онд Талын бор толгой нэртэй ил уурхайн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулж 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт 982.800.000 /есөн зуун наян хоёр сая найман зуун мянга/ төгрөг, төсөл ашиглалтын хугацаанд борлуулалтын нийт орлого 7.518.100.000 /долоон тэрбум таван зуун арван найман сая нэг зуун мянга/ төгрөг, ашиглалтын зардал 3.956.800.000 /гурван тэрбум есөн зуун тавин зургаан сая найман зуун мянга/ төгрөг, улсын төсөвт оруулах татвар, хураамж 1.887.590.000 /нэг тэрбум найман зуун наян долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 220.600.000 /хоёр зуун хорин сая зургаан зуун мянга/ төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны татвар 375.910.000 /гурван зуун далан таван сая есөн зуун арван мянга/ төгрөг байхаар төлөвлөсөн байсан.

Гэтэл дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Засгийн газрын уг тогтоолыг манай компанид тогтоол гармагц мэдэгдээгүй байдаг бөгөөд манай компанийн зүгээс 2014 онд мэдсэн” хэмээжээ.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС “ОЧИТ-УУЛ” КОМПАНИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Улмаар тус компанийн зүгээс илт хууль бус тогтоолын улмаас шударгаар олж авсан газраа алдаж, түүнийхээ оронд нөхөн олговор ч авч чадалгүй их хэмжээгээр хохирсон тул MV-011839 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889 сая.төгрөг гаргуулахаар Засгийн газраас нэхэмжилж шүүхэд ханджээ.

Харин гурван шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Учир нь Газрын тухай хуульд заасны дагуу тус компани хоёр жилээс дээш хугацаанд тухайн газраа ашиглаагүй бөгөөд 96 га газар эзэмших Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлж байгаагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Мөн тус компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2006 онд анх олгогдсон. Иймд дээрх 140 дүгээр тогтоолоос шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх гомдол цаг хугацааны хувьд үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах эрх 2010 оныг хүртэл хугацаанд хязгаарлагдаагүй. Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй. Тухайлбал ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг огт хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр хураамж төлөөгүй атлаа үйл ажиллагаа явуулснаас олж болох цэвэр ашгийг урьдчилан тооцсон дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлох нь үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-19 09:38

Ugaasaa niseh barigdajiig medeed absan gazar , odoo tegeel mungu ugdug erh medeltentei hamt neg ni ugsun bolj nuguu ni absan bolj hubaagaal tsohinodoo ulsiin mungu uilah bizh

Зочин
Зочин
2021-01-19 12:49

Хөшигтийн хөндийд нисэх бууд�##� барих боллоо гэсэн мэдээлэлийн хаагуур нь явсаар өдий хүрэвдээ. Та авсан нэртэй хадг�##�ж байснаас нисэх бууд�##� барьсан нь улсын минь эрх ашигт илүү нийцэнэ гэж бодогдохгүй юмуу.

зочин
зочин
2021-01-19 13:06

ямар дуртай амьтан вэ чамд мөнгө өгч харагдаач дээ төр газраа яах нь дурын асууд�##� биз дээ

Зочин
Зочин
2021-01-19 13:27

Төв аймгийн �##�аг нүүрт л биз

Зочин
Зочин
2021-01-19 13:31

У

Зочин
Зочин
2021-01-19 13:32

Улс хэрэгтэй бол буцааж авч болно ш дээ. Улсын газрыг улсаас нэхэмжлээд байхдаа яадаг юм бэ. Оронд нь өөр газар газар авна биз.

хүн
хүн
2021-01-19 13:36

яг ш дээ ярьдаг морио

иргэд
иргэд
2021-01-19 17:02

авилгач ашиг сонирхлын зөрчилтэй гар хохь чинь ш�##� худлаа тэнгэрээс тоо тхвьж мөнгө үавших санаатай юу мөн горьдовооо ха ха гаүрын наймаа хтйх гэсэн санаарх�##� чинь бүтэхгүй болсон за юу горио татсан чинь дээр засаг яг чамд өгч харагдаач шүүх шийдцэн бна за юу шун�##�тай новш вэ

Зочин
Зочин
2021-01-19 21:08

Hujaagiin gar hul bologsod gazar nutagiig min uhaj tunhuh baijdee bolij

Холбоотой мэдээ

Back to top button