Хуурамч тэмдэгт ашиглан “ЭДЭН”, “ХАРАА”, “ЭКСПОРТ” архи үйлдвэрлэн, зарж байжээ

“АПУ” ХХК-ийн “Эдэн”, “Хараа”, “Экспорт” нэртэй архинуудыг гэрийн нөхцөлд үйлдвэрлэж байсан этгээдүүдийн оны өмнө торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал Э гэгч эмэгтэй Чингэлтэй дүүрэгт байх өөрийн гэртээ 2017 оноос 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хоёр жилийн хугацаанд хуурамчаар архи үйлдвэрлэсэн байна. Ингэхдээ иргэн Г-ээс спирт худалдан авдаг байсан бол иргэн О оос архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг нэг ширхэгийг нь 150-180 төгрөгөөр худалдан авдаг байжээ. Улмаар “Эдэн”, “Хараа”, “Экспорт” нэртэй архи үйлдвэрлэж, гар дээрээс бусдад худалдан борлуулж, хадгалж байгаад баригджээ.
Түүнчлэн Э гэгчид архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт зардаг байсан О гэгч 2016 оноос 2019 оны 07 дугаар сарыг хүртэл гурван жилийн хугацаанд 8000 ширхэг архины онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн байна. Улмаар түүнийгээ нэг ширхгийг нь 150-180 төгрөгөөр худалдан борлуулж байгаад баригдсан байна.
Тэд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э болон О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оноосон байна.
Э О нар ч гэх шиг ийм хогийн мэдээллээр хошного арчих хэрэгтэй хулгайч луйварчдыг нэр устай хаяг адресстэй нь гарга