УЛС ТӨР

ЦУВРАЛ III: У.Хүрэлсүхийн Засгийн газрын "хүч түрэмгийлэн” цуцалсан 23 лицензийн тав дахь нь сэргэлээ

2019 оны наймдугаар сарын 21-нд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Энэ нь угтаа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн сүх далайлтаар доодчуул нь хууль бусаар “хүч түрэмгийлэн” хийсэн ажил. Бүр тодруулбал тухайн цаг үедээ олон нийтэд таалагдаж, оноо авах гэсэн хийрхэл байсан нь цаг хугацааны эрхэнд ил болж байна.

Учир нь хууль, эрх зүйн хувьд илт хууль зөрчиж, хүч түрсэн байдлаар компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн шүүхийн байгууллага эхнээс нь тогтоож эхлээд байна. Бүр тодруулж хэлбэл дээрх цуцлагдсан 23 тусгай зөвшөөрлийн тавынх нь эрхийг гурван шатны шүүхээс сэргээгээд байна. Энэ тоо цаашид ч үргэлжилнэ. 23-аас хэд нь сэргэхийг хэлж мэдэхгүй.

-“ГОЛДЕН ХАММЕР” ХХК-ИЙН АЛТНЫ ЛИЦЕНЗИЙГ СЭРГЭЭСНЭЭР ТАВ ДАХЬ ЛИЦЕНЗ СЭРГЭВ-

Бид өмнө нь дөрвөн лиценз сэргэсэн талаар хоёр цуврал нийтлэл бичиж хүргэсэн. Тодруулбал нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уучлалаар 35 тэрбумын татварын өрөөс чөлөөлөгдөж байсан түүхтэй алдарт Жастин Каплагийн эзэмшилд явсан “Саусгоби сэнд” ХХК-ийн гурван тусгай зөвшөөрлийг буцаагаад сэргээх шүүхийн шийдвэр гарсан.

Дараа нь “Улз групп” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сум, “Өлийн гол 1” хэмээх газарт орших MV-020442 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг мөн сэргээх шийдвэр гарсан.

Тэгвэл яг тэр өдөр хүчингүй болголоо хэмээн зарласан дахин нэг лицензийг 2021 оны хоёрдугаар сарын 08-нд Дээд шүүхээс  сэргээлээ. Тодруулбал Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны олборлолтын үйл ажилллагаа явуулж байсан “Голден хаммер” ХХК-ийн MV00004780 тоот, 738 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргэх нь тэр. Өөрөөр хэлбэл дээрх лицензүүдийг хүчингүй болгосон БОАЖЯ, АМГТГ буруутан болсон гэсэн үг.

“Голден хаммер” ХХК-ийн хувьд уг лицензийг 2002 онд авсан бөгөөд 2032 он хүртэл эзэмшсэн байсан аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунчулуун гэж хүн байдаг. Харин хувьцаа эзэмшигчид хэд хэд байдаг нь компанийнх нь танилцуулга дээр тодорхой байх юм.

1.Д.Хэрлэн – 14.28 хувь
2. С.Мөнхбаатар, Амодисковер ХХК-ийн захирал – 14.28 хувь
3. Улз гол ХХК – 14.28 хувь
4. Ц.Барсболд, геологич – 14.28 хувь
5. Ц.Оюунчулуун, Голден хаммер ХХК-ийн захирал – 14.28 хувь
6. Ч.Очирхуяг, Голден хаммер ХХК-ийн гүйцэтгэх захирал – 14.28
7. Э.Ихбаяр, Таван ноёд ХХК-ийн захирал – 14.28 хувь.

-БОАЖЯ, АМГТГ ШҮҮХЭД ЯЛАГДСАНЫ ШАЛТГААН НЬ ӨӨРСДӨӨ-

БОАЖЯ, АМГТГ яагаад шүүх дээр буруутан болов. Уг нь дээрх лицензүүдийг цуцалсан нь нутгийн байгаль орчин хийгээд зон олны зоог тэнийлгэм сайхан шийдвэр байсан. Учир нь Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг болсон гэх. Орхон багийн нутагт "Монгол газар”, "Алтан дорнод Монгол”, "Алтай гоулд”, "БМНС”, "Голден хаммер” "Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлосоор өдийг хүрсэн байдаг.

Гэвч эцэстээ БОАЖЯ, АМГТГ шүүх дээр ялагдах болсон шалтгаан нь ердөө л өөрсдөө олгочихсон тусгай зөвшөөрөл учраас тэр. Өөрөөр хэлбэл БОАЖЯ, АМГТГ-аас албан ёсоор лиценз эзэмшүүлчихээд нэг л өдөр албан хүчээр, Ерөнхий сайдын тушаалаар шахуу цуцалчихаар тэр нь шүүх дээр очихоороо хууль бус болчихоод байгаа юм. Шүүгч нар хэргийг шийдэхдээ хуулийн заалтаа барихаас биш хүн ард, байгаль орчинд ямар хор хохирол учруулсан нь огтхон ч сонин биш. Ийнхүү алтны компаниудын хөлд нэрвэгдэж, уух ус ч үгүй болж байгаа орон нутгийн малчид, хөдөлмөрчдийг баярлуулан гомдоох нь энэ. Дээрх компаниуд шүүхийн шийдвэрүүд албажингууд олборлолтоо эхлэх нь.  

Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа хэмээсэн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг шүүхээс ээлж дарааллан сэргээсээр байна. Бид энэ талаар цувралаар мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-02-15 09:20

Lizenz ni sergesen ch ard tumnii umch uchraas huvi hurteeh heregtei sh dee

Zochin
Zochin
2021-02-15 11:14

Demii selmee erguulsen bolj bnu

Иргэн
Иргэн
2021-02-15 11:48

Энэ их лиценз олголт монголд ашиг өгч байна уу.Байг�##�ь орчноо сүйтгээд хэдэн шун�##�тан �##�тыг нь аваад нөхөн сэргээлт ч байхгүй,татвараа ч гүйцэд төлөхгүй өнгөрч байна.Анхнаасаа төр засгийн буруу шдээ.

Зочин
Зочин
2021-02-15 15:30

Selemt Togmidoo gej...

хүннү
хүннү
2021-02-15 16:06

Нутгийн иргэд өөрснөө БОАЖЯ, АМГТГ-г шүүхэд өгөх ёстой. Яагаад гэхээр эд зөвшөөрөл өгсөн. Нутгийн иргэдийн т�##�д МХЕГ, ЭМЯ, ХХААХҮЯ дэмжиж оролцох ёстой энэ нь хүн м�##�ын эрүүл мэндэд ноцтой хохирол учируулж байна. Цаашид ийм байг�##�аа сөнөөхөд гар бие оролцдог БОАЖЯамаар яах юм татан буулга.

зочин
зочин
2021-02-15 16:11

Орхон гол дагуу явж үзээ ч. Уух аргагүй шавар болсон. Ноднин нэг хэсэг цэвэр байж билээ. Одоо дахиад иргэдийг хохироох нь ээ. Нөгөө голын урсац газар голдирогод м�##�т�##�т хийхгүй хууль яасан бэ эрхэм шүүгчид ээ. Мөнгөтэй хүний дор бөхөлздөгөө боль.

bold
bold
2021-02-15 16:19

ene mongoliin shuuhiin shuuhchidiig neg yasiin gartal shalgaad ugdug gazar baidaggui yum baihdaa.buur neg avilgaar byasaa shig targalsan heden nohoinuud baigaa baish shig sanagdaad baidag bna sht kk

зочин
зочин
2021-02-15 16:44

түмэний ѳмчийг ГАНЦ НЭГЭЭН ТАНИЛ ТАЛТАЙ ЗАЛЬТАЙ АВИЛГАЧ НАР ЭЗЭМШИХ НЬ ШУДАРГА УУ ХҮРЭЛСҮХИЙН ЗѲВ ЛЕЦЕНЗТЭНГҮҮД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ ХЭРЭГГҮЙ ШДЭЭ ЗѲВ ШУДАРГА ОРОН НУТАГТ ЭЭЛТЭЙ БОЛ ѲѲР Л БАЙХ БАЯЛГЫГ ЦѲЛМѲѲД ГАДААДАД ХУЛГАЙГААР ҮНЭ ХҮРГЭДЭГ НѲХѲДТѲЙ ТЭМЦЭЕ

Zorigoo
Zorigoo
2021-02-15 16:55

Hurelsuh eh oron ard tumnihee eruul ayulgui amidralin tuluu litsenz tsutsalsan gevch yrunhii saidaas buunguut shuuh litsenziig sergeegeed ehellee. Ene bol nuguu eh oronch gd bdg Battulgin shuuhiin hiij bga ajil ymuu

иргэн
иргэн
2021-02-15 17:07

шүүх хэний мэдэлд байдаг билээ.ерөнхийлөгчийн мэдэлд байдаг биздээ. сонгуулийн шоу хийж хүрэлсүхийг харлуулахаар женкогийн хийж байгаа ажил биз.

зочин
зочин
2021-02-15 18:13

Хүрэлсүхийн ЗГ цуц�##�сан нь зөв Сэргээж бга нь л нохойнууд Ард түмнийх шүү дээ Бүгдийг цуцлаад Нэг хоёрыг нь ашиглая Эрдэнэт шиг Эрдэнэт олон жил биднийг тэжээж бна шүү Ингэж замбараагүй байв�##� хэдхэн жилд хоосорно

Зочин
Зочин
2021-02-15 18:42

Монгол төрийн шийдвэрийг шүүх засагл�##� нь цуцлаад байдагийг юу гэж ойлгох вэ? Нийгмийн зохион байгуул�##�тын тероризм бус уу....

Иргэн
Иргэн
2021-02-15 20:02

Яг үнэндээ шоу байсан юм бишүү?! Хөрөнгө эзэмшигчдийг нь харахад тийм л харагдаад байна?! Ер нь тэгээд татвараа л ёин шудрагаар төлж бас авдаг баймаар байна?!

Архангай
Архангай
2021-02-16 00:37

Хууль бусаар хүчингүй болгосон юм чин хуулийн дагуу хүчинтэй болно

Түшиг
Түшиг
2021-02-16 07:15

Орхон голын эхэнд �##�т олборлож чадаж байгаа хүмүүс яавч монгол хүн биш. Хуулийн дагуу яагаад зөв гэж, хуулийг бид дагах үүрэгтэй ч, нэгэнт хүмүүс өөрсдөө зохиож байгаа учраас �##�даатай байж болно. Эх орон, ард түмний баялаг, амь амьдр�##� юунаас илүү үнэтэй. Том уурхайнууд аа л зөв хөдөлгөж, бүтээн байгуул�##�т хийнэ үү гэхээс, уул уурхай аюултай гэдэг нь нэгэнт ил боллоо шүү дээ.

Иргэн
Иргэн
2021-02-16 08:19

Монголд авилга хахууль ямар байгаагийн ттод жишээ.Төрийн �##�баны дунд доод шатанд авилгачид дүүрчихсэн учраас хөдөлдөггүй бул хар чулуу мөргөж байгаа юм шиг ямар ч ажлыг зогсооно.Дээр нь монголын шүүх гэж мэргэжлийн авилгачид байна.Тэнд хуулийг юу гэж тайлбарлаж шудрага т�##�ыг хохироож авилгачны т�##�д шийдвэр гаргах вэ гэдэгт төгс мэргэшсэн маш том ямар ч хян�##�тгүй бүхэл бүтэн аппарат ажиллаж авилгыг хөгжүүлж байна.Ийм байхад аргагүй шүү дээ.Уг нь Хүрэлсүхийн зоригтой �##�хмуудын нэг байсан юм.Авилгачин шүүхийг засахгүй бол монгол мөхнөө.Тэдний ц�##�инг нэмээд хангамжийг нэмээд ч нэмэргүй.Авилгад сурчихсан энэ систем ажилласаар л байх болно.Иймд шүүхийг өөрчилхөөс аргагүй.

Зочин
Зочин
2021-02-16 09:51

Хуулийг хүн зохиодог дахин шинэ хууль зохиох хэрэгтэй юм бна даа. Ус �##�таар үнэлэгдэх цаг ирж байхад Усны тухай шинэ хууль батлах хэрэгтэй бас орон нутгийн иргэд нэгдэж �##�тны компаниудыг орон нутгаасаа хөөн �######�уулах хэрэгтэй

монголын иргэн
монголын иргэн
2021-02-16 19:23

засагын газарын шийдвэрийг цуцлах бүрэн эрхтэй юм бол шүүх боажя ыг давхар хариуцаад явчихмаар юм биш үү........

чулуун.м
чулуун.м
2021-02-16 23:20

бурмаа гуай та тусгай зөвшөөрөл нь сэргээгсэнд баярлаад төр засгаа муу хэлээд байг�##�ь дэлхийгээ сүйтгэж байх нь чамд та�##�амжтай байгаа юм биздээ бичсэнийг уншиж үзэхэд эх орноогэх сэтгэл чамд �##�га чи мөнгөний хүн байнаа муубайна

Зочин
Зочин
2021-04-02 18:17

Өчнөөн тэмцэл зүтгэл хийж байж эргүүлж авсан өмчүүд, өчнөөн зүхүүлж зануулж байж цуц�##�ж чадсан лиценэзүүд штээ. Ерөнхийлөгч сэтэр зүүсэн өмхий оффшоорчин улстөр хийх мөрөөрөө хийхгүй улсаа хохироож дуусахгүйм даа. Тусгай хамга�##��##�тад авсан газрууд дээр ч зарлигаа гаргаж өгөхгүй юм. Наймаачин бол наймаачин л байдын бна

Холбоотой мэдээ

Back to top button