НИЙГЭМНИЙСЛЭЛУЛС ТӨР

Эргүүлд гарч буй төрийн албан хаагчдын цахим орчинд оруулж буй мэдээллийг “хянах” чиглэл өгчээ

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж буй.

Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна. Төрийн албан хаагчид эргүүлд гардаг эхний өдөр маш олон асуудал цахим сүлжээнд өрнөж, шүүмжлэл дагуулсан. Тодруулбал нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ч ялгалгүй харуулд гаргаж байгааг шүүмжилсний хүчинд эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргах шийдвэрээ буцаасан. Түүнчлэн хоол унд өгөхгүй зогсоож байгаа талаар ч мэдээллүүд хөвөрсөн.

-АЛИВАА АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ЗАСГИЙН ГАЗАР ГЭСЭН АГУУЛГААР МЭДЭЭЛЖ БАЙХЫГ ҮҮРЭГДЖЭЭ-

Энэ мэтчилэн харуулд гарч буй төрийн албан хаагчдын  зүгээс олон шүүмжлэл, асуудал гаргаж ирсэн учраас Улсын онцгой комисс, Шадар сайдаас төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаж байгаатай холбоотой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал,

1.Төрийн албан хаагчдын цахим орчинд оруулж буй мэдээллийг цэгцлэх;

2.Яам, агентлаг мэдээллийг нэг сувгаар гаргах, удирдлагууд мэдээллийг баталгаажуулж байх, зөрүүтэй мэдээлэл түгээсэн тохиолдолд мэдээлэгч биш баталгаажуулсан албан тушаалтантай хариуцлага ярина.

3.Аливаа ажил, ажил арга хэмжээг би гэсэн агуулгаар биш байгууллага, Засгийн газар гэсэн агуулгаар мэдээлж байх,

4.Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын хувийн бэлтгэлийг хангаж, халуун хоол, цайгаар үйлчлэх тал дээр анхаарал хандуулах,

5.бүх салбарт халдвар хамгааллын дэглэм сахих, баримтлах журам боловсруулах /2021-02-20-ны дотор/

6.Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах алба хаагчдын 10 хувийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах,

7.Төрийн албан хаагчид хувийн унаагаар зорчихгүй байх, нийтийн тээвэр, нэгдсэн унаагаар үйлчлэх

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Зөв шд. Би######кууд хүний эрх гэсэн шиг тогооруугаа нулимдаг байд#### хэрээс хэтрээд байсан юм. Дургүй бол больчих, хийчих хүмүүс зөндөө байна.

  2. Тэр жирэмсэн эмэгтэй хүнийг жижүүрт гаргасан ямар байгууллага захир#### байгааг олж олон нийтэд зарлаад х####ах хэрэгтэй шүү. Монгол хүн монгол хүнээ ямагт хайрлаж хүндэтгэж байх ёстой юм шүү.

  3. Ийм ш####дар булдар б####ай юманд юунд нь анхаар#### хандуулдаг юм бэ! ПСР шинжилгээгээ шуурхай, хүнд сурт####гүй зохион байгуулах т#### дээрээ л анхаар! Тэгээд ч иргэний өөрийн хувийн цахим орон зайгаараа мэдээллэсэн зүйлийг цензурддаг хууль, эрх зүйн орчин манайд үгүй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон бат####гаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөө. Мэдээллэж байгаа зүйл нь бусдын нэр төр, ####дар хүнд хууль ёсны ашиг сонирхолыг л хүндэтгэж байх учиртай бөгөөд хэрэв тэгээгүй нөхцөлд Эрүүгийн болон Иргэний хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчинтой! Наад б####айрлаа одоо зогсоож үз. Өөр хийх юм олддоггүй юм уу хаашаа юм. Багахан шиг дэмбэрэлтээрэй…

  4. Зөв шүү дээ. Төрд ажиллаж байж төрийн ####иваа шийдвэрийг дагах л хэрэгтэй. Үнэхээр асууд#### байгаа бол дээд удирдлагадаа л хэлэх хэрэгтэй. Цахим орчинд нийтлэх ямар ч шаардлага байхгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button