Нийгмийн

С.Баяр зургаан сарын дараа СУЛЛАГДАХ боломжийг "атгаж”, Дээд шүүхэд гомдол гаргасангүй

Өнгөрсөн оны 12-р сарын 04-нд Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал цахимаар болсон.

Улмаар шүүх бүрэлдэхүүн С.Баярт оногдуулсан анхан шатны шүүхээс оногдуулсан  5 жилийн ялыг 2.6 жил, Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон бууруулсан. Улмаар шүүхээс ийн ял бууруулах болсон шалтгаанаа ч олон нийтэд мэдээлээгүй. Мэдээлэх шаардлагагүй гэж үзэж буй хэмээсэн. Ялыг нь бууруулсан шалтгаанаа “нуух” болсон нь шүүх нөлөөнд орсон байж мэдэх юм хэмээн хардах үндэс болж байв.

-С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРЫН ДЭЭД ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА АЛЬ ЭРТ ДУУССАН-

Тэгвэл Давж заалдах шатны тэр шүүх хурлаас хойш даруй хоёр сар 16 хонож байна. Тодруулбал 76 хоночихсон гэсэн үг. С.Баяр, Ч.Давааням нартай нэг хэрэг байсан ч явц дунд тусгаарласан С.Баярцогт нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал мөн 12-р сарын 04-нд хэдхэн цагийн зөрүүтэй болсон. Улмаар мөн л ялыг нь бууруулж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал С.Баярцогтод Анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн хорих ялыг нь 4.8 болгон бууруулсан ч тэрбээр сэтгэл ханаагүй. Бараг сарын өмнө Дээд шүүхэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл 4.8 жилийн ял нь дахиад их байна гэж “гомдсон” гэсэн үг.

Гэтэл С.Баярцогт нартай нэг өдөр давж заалдах шүүх хурлаар орсон С.Баяр, Ч.Давааням нар одоог хүртэл Дээд шүүхэд хандсангүй. Дээд шүүхэд гомдол гаргахдаа Анхан шатны шүүхээр дамждаг хуультай. Эх сурвалжийн мэдээллээр С.Баярын нэхэмжлэлтэй хэрэг Анхан шатны болон Дээд шүүхийн аль алинд нь ирээгүй байна.

Хуулиараа хэргийн бүх оролцогч Давж заалдах шатны магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дээд шүүхэд хандах хуулийн хугацаатай. Тодруулбал Давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоноод албаждаг гэж үзвэл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дээд шүүхэд хандах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл 28 хоногийн хуулийн хугацаатай. Гэтэл С.Баяр, Ч.Давааням нар давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 76 хоночихсон байхад гомдол гаргаагүй учраас хуулийн хугацаа нь аль эрт дуусгавар болсон гэсэн үг.

-С.БАЯР ДАХИАД ЗУРГААН САРЫН ЯЛ ЭДЭЛЧИХВЭЛ МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХ БОЛОМЖТОЙ-

Тэд яагаад Дээд шүүхэд гомдол гаргасангүй вэ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээллээр С.Баяр Давж заалдах шатны шүүхээс оноосон ялаа эдлээд гарч ирнэ хэмээсэн гэх. Тэрбээр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр Анхан шатны шүүхээс 5 жилийн ял сонсож, цагдан хоригдсон байдаг. Түүнээс хойш бараг 7 сар болж байна. Одоо нэг жил 11 сарын ял үлдсэн. Гэхдээ түүнд магадлангаар суллагдах боломж бий. Тодруулбал 1.3 жилийн ялаа эдэлчих юм бол суллагдах боломжтой. Тэгэхээр түүнд зургаан сарын дараа суллагдах боломж байна. Харин Ч.Даваанямын хувьд нэг жилийн ялын 50 хувийг эдэлчихсэн. Магадлангаар суллагдчихсан ч байж мэднэ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ.  

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Ингээд дүгнээд үзвэл одоо зургаахан сар хоригдоод магадланд орж суллагдах хууль эрх зүйн орчин бүрдэхээр болчихсон байхад Дээд шүүхэд хандвал тэнэг үйлдэл болно. Хоёрдугаарт давж Заалдах шатны шүүхээс 5 жилийн ялыг нь ямар шалтгаанаар 2.6 болгож огцом бууруулсан нь тодорхойгүй. Хардлага үүссэн байгаа. Ийм үед Дээд шүүхэд хандах аваас шүүх бүрэлдэхүүн ялыг нь багасгасан Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгох аюул бий. Тэгэхээр С.Баяр, Ч.Давааням хоёр айсан нь аминд нь өлзийтэй гэгчээр харин ч зөв шийдвэр гаргасан нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-20 10:23

eh ornoosoo urvgch baaatar boloh gd bgaa yumuu hutsaarai jenko hulgar hulgaichiin shudraga yos hudal bolov mongol yalagdav chamaig z##luunaa haltmaagiin b##vn chiht min

Зочин
Зочин
2021-02-20 12:26

ойлгоо байлгүй дээ...

Зочин
Зочин
2021-02-20 12:36

новш гэж хулгайч луйварчин эрх мэдэлтэнүүд ч

ҮНЭН
ҮНЭН
2021-02-20 12:53

хулгай хийсэн юмаа л эргүүлээд өгчих тэгээд дуртай газраа дэгдэж яв

АВЛИГАЧИН шүүгч нарын гай
АВЛИГАЧИН шүүгч нарын гай
2021-02-20 14:41

МОНГОЛын авлигачин хуулийн ажилтан нарын дэмжлэгээр ОЮУ толгойн авлига босгож гэрээ байгуулсан төрийн АВЛИГАЧИД ИХ БАГА ЯЛ авсан. МОНГОЛ төр АВЛИГАД идэгдсэн шүүхээ цэвэрлэж чадахгүй л байна. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нараа ури�##�ан АВЛИГА хувааж байсан түүхийг ИРГЭД мартаагүй. АВЛИГАЧИН шүүгч нараа �######�уулах болоогүй юм уу?

Зочин
Зочин
2021-02-20 16:28

ӨМХИЙ БАЯР АРД ТҮМЭНД НОГДОХ УЛС ОРНЫ БАЯЛГИЙГ ГАДААДЫН ЛУЙВАРЧДАД НАЙР ТАВИН БААХАН ХАХУУЛЬ АВЧ ИДЭЖ ӨДИЙ ТӨДИЙ ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ЦУСЛААД ДӨНГӨЖ 2 ЖИЛИЙН ЯЛ АВЧ 1 ЖИЛ БОЛООД СУЛЛАГДАХААР БОЛЖ БУЙ НЬ ҮНЭХЭЭР ГУТАМШИГ, ШҮҮХ БҮР ЭНЭ ХУЛГАЙЧААС МАШ ИХ ХАХУУЛЬ АВЧ МӨН ЦУСЛААД ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫГ ЗАВХРУУЛЖ ХУУЛЬ БУСААР БАЯЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ШИВШИГ

Зочин
Зочин
2021-02-20 16:32

ene novsh shorongoos garlaa ch xunii nuur xarax ni yamar baix boldoo. uls toriin xereg gevel nuur bardam baix ba omch xorongiin xulgai deerem xiisen gexeer unexeer deerxiin xeldegeer shivshigdee. gudamd garch xaragdaxgui l dald amidrax baixdaa. xerev gudamd il garval xumuus nuurruu ni nulimaj xyalaij xarna. bur durgi ni xurvel shartai zaluus shanaa ogch uxdel bolgoj ch mednedee. araggui shuudee oort ni nogdox bayalgiinx ni xesgees xugailj idsen deeremchin uom chini. tegeed bas ulsiin eronxii saida baisan gexeer unexeer oi gutmaar novsh ...

Иргэн
Иргэн
2021-02-21 00:55

Хэргийг хэлэлцсэн давж за�##�дах үатгы шүүгч овоо юм авсан байхдаа.Идэх хоолгүй болоод саах�##�тын баяныхаас 7 хонь хулгайлчихсан ядуу монгол хүний хэргийг яг энэ шүүгч шийдсэн бол ялыг нь яаж нэмэх байсан бол доо.7 хаус америкт хулгайлсан мөнгөөрөө авсан садар өвгөн Баярт анхан шатны шүүх нь арайхийж хавчиганаж байж өгсөн жаахан ялыг авилгаар шийдээд ингэж ха�####�г юм байна.Монголын цаддаггүй шүүгч нар ард түмнийг арай дээрэлхэж байна.

харамсалтай
харамсалтай
2021-02-21 08:37

эх орны минь баялагийг АВЛИГААР өгч баяжсан С. Баяр мэтийн авлигачин, луйварчид монголд яаж амьдрах юм бол доо. Хүнддээ. Хаашаа л харна муухай авлигачид гэсэн харцыг байнга мэдэрч байх хэцүү дээ.

иргзн
иргзн
2021-02-21 13:27

ийм Хулгайч Авилгач нарыг Өөгшүүлсэн Хууль Шүүхийн засагл�##�ттай, Унтаа З�##�хуу, Арчаагүй, Аймхай , Нийгмийн идэвихгүй , Тэмцэлгүй Ард иргэдтэй Улс орон Мөхлийн зам руугаа л явж байна шүү дээ, Гэмт хэрэгтэнгүүд Од болсон Нийгэм бий болчихожээ,

аймшиг
аймшиг
2021-02-21 16:12

ЭХ орныхоо баялагийг авлигаар борлуулсан С. Баяр, баярцогт, сайханбилиг,... нарын авлигачид БАГА ял авсан ч , ЯАЖ цаашид монголын ард түмний дунд амьдрана даа. БИ л лав АВЛИГАЧДЫГ үзэн яддагаа нууж чадахгүй.

Зочин
Зочин
2021-02-21 19:20

Баяр бол хэлмэгдсэн хүн дээ. Ял өгсөн нь Петровист давуу байд�##� олгож хангамжийн гэрээ байгуулсан л гэж буруутгасан. Петровис бол Айвенхоугийн үеэс л шатахуун нийлүүлж байсан юм билээ. Угаасаа Оюутолгой шиг том төсөлд Петровис шиг том компани л шатахуун нийлүүлж таараа.

зочин
зочин
2021-02-21 22:51

Баяр гарч ирэх нь туйлын зөв шоронд мань хүн султан хаан шиг виск когнач коньяк авчруулж уугаад шорлог идээд тарв�##�заж байгаа яршиг гаргаж авчраад туйпуу дэрлүүлсэн нь дээрХарин шорлог идээд нойр булчирхай нь хөдлөөд мажийчих шахсан гэсэн.үхэхээс өмнө гаргаж авсан нь зөв биздээ

Баагий.
Баагий.
2021-02-22 01:20

Өршөөсөн шүүгч үлдсэн ялыг нь өөрөө эдлээд дуусгав�##� яасын. Жинхэнэ хайр тийм л байх ёстой.
Хохирлоо гүйцэд үнэнээр нь төлсөн бол гаргаад гадаад уруу нь хөөгөөд явуул.

Холбоотой мэдээ

Back to top button