Нийгмийн

Дэлгүүрүүд хааснаас хойш архи дамлан зардаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Хорио цээрийн дэглэм сахиулан, хөл хорио тогтоон ажиллаж байгаа үед согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ихээр ирж буй.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

2021 оны хоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнө гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зургаан зөрчил илрүүлэн зөрчлийг материалжуулан шалгаж байна.

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газруудыг хаасны дараа буюу 22 цагаас хойш иргэд хууль бусаар баталгаат бус цэгээс архи, согтууруулах ундааг өндөр үнээр худалдан авч өөрийн эрүүл мэндэд хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-20 15:54

хаа сайгүй байгаа шүү. хорих тусам л дамлан зарах ихэснэ шүү дээ.

Зочин
Зочин
2021-02-20 19:10

Уусан новшийг нь �##�аад өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button