НИЙГЭМНИЙСЛЭЛ

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс орон нутагт “21 аймаг-21 улс” төсөл хэрэгжүүлнэ

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ)-ийн  санаачлагаар орон нутагт  “21 аймаг-21 улс” төслийг хэрэгжүүлнэ.  Энэхүү төслийн хүрээнд дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбартаа хэрэгжүүлсэн шилдэг туршлага, нөү хауг 21 аймагт нутагшуулах, жуулчдын урсгалыг орон нутагтаа татах боломжийг нээх, бүрдүүлэх, салбараа хөгжүүлсэн 21 улстай хамтын ажиллагааг эхлүүлж орон нутагт аялал жуулчлалын салбарыг бодитоор хөгжүүлэх шат дараалсан ажлуудыг зохион байгуулах юм байна.

Энэхүү ажлын хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь 21 аймгийн БОАЖГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийг чадавхижуулах сургалт, орон нутгийн нисэх буудлуудын тохижилт үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий дахиныг хамарсан (КОВИД-19) цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон хэдий ч богино хугацаанд сэргэх боломжтой салбарын нэг юм. Тиймээс Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа уриалан жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button