Нийгмийн

Согтуугаар хүний аминд хүрсэн Б.Баасанцогтод тэнсэн харгалзах ял оноож байжээ

Бие үнэлэгч авч, зохион байгуулсан гэх хэрэгт холбогдоод буй шүүгч нарын асуудал анхаарлын төвд байна. Тухайн асуудалд голлон үүрэг гүйцэтгэсэн, бүсгүйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх Б.Баасанцогт амиа хорлох утга бүхий зурвас найз руугаа илгээгээд сураггүй алга болсон ч дөрөв хоногийн дараа олдоод байна.

Тэрбээр хүний аминд хүрсэн ч тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан талаар та бүхэнд хүргэж байна.

Тодруулбал Б.Баасанцогт 10 жилийн өмнө буюу 2011 онд согтуурсан үедээ машин жолоодож яваад явган зорчигч мөргөж хүний амь нас хохироосон хэрэгт холбогдож байжээ.

Тухайн үед Б.Баасанцогт нь 28 настай байсан бөгөөд Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг Кино үйлдвэрийн урд талын замд 2011 оны 8 сарын 05-ны орой 16  цагийн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтын зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Тоёото Хариер маркийн .... УНА улсын дугаартай автомашины жолоодон яваад осол гаргажээ. Улмаар мөн дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Тэрбээр шүүх хурлын үеэр “Найзынхаа хуримын урилгаар Хайлаастаас замаараа хуриманд тоглуулах морин хуурч, дуучны хамт аваад явж байсан. Сансрын Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим хохирогчийг машины урд хэсгээр мөргөсөн. Миний буруугаас болж хүний алтан амь нас хохирсонд би маш их харамсаж байна. Талийгаачийн оршуулгын зардал болон хохирол төлбөрт нийт 10 сая төгрөгийг нєхєн төлсөн. Цаашид хохирогч Уянгааг өөрийн төрсөн дүүгээс дутахааргүйгээр харж хандаж, ирэх хоёр жилийн сургалтын тєлбєрийг єєрийн зүгээс тєлєх болно. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж оноож  өгнө үү” хэмээн мэдүүлсэн байх юм.

Харин талийгаачийн охин У “ “Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Аав маань 1995 онд нас барсан үүнээс хойш ээж маань амьдарлаа авч явдаг болсон. Ээж маань тэр өдөр найзтайгаа уулзаж гоо сайханд орж хөмсгөө засуулна гэж гараад осолд орсон байсан. Ээж осолд орохын өмнө сэтгэл санаа нь зүгээр байсан. Ээжтэйгээ би байр түрээсэлж амьдардаг байсан. Байрны мөнгөө өгч чадахгүй одоо би эмээтэйгээ хамт байгаа эмээ маань тэтгэврээрээ амьдарлаа авч явдаг. Хичээл сургуульд явах гэхэд мөнгө хэрэг болдог надад хэцүү байна. Ядаж сургалтын төлбөрийг маань өгөөд  гэр оронтой болгоод өгвөл энэ хүнд заавал ял шийтгэл өгмөөргүй байна. Оршуулгын зардалд нийт 10 сая тєгрєг авсан” хэмээжээ.

Ийнхүү тус шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтод ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн байна.

Улмаар түүнд гурван жилийн хорих ял оноосон бөгөөд тухайн ялыг нь тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байх юм.

Ийнхүү согтуурсан үедээ машин барьж яваад хүний аминд хүрсэн этгээд ял авах бус ганцхан жилийн тэнсэн аваад энэ хэргээс мултарч чаджээ. Саяхан мөн л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн жүжигчин залууд гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон байдаг. Тэрбээр өдгөө ялаа эдэлж буй.  Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-02 08:26

одоо хуулийн нь нөхөөд суулга ингэж байж архинаас гарах боломжтой

shuugch
shuugch
2021-03-02 08:49

ajlaa hiij chaddaggui shuugch nariig bugdiig n halj solij baij mongold shudarga ёs togtono!!!

Зочин
Зочин
2021-03-02 09:02

ХУУЛИЙНХАН согтуугаар жолоо барьж, хүн дайрч �##�ахад ТЭНСЭН өгч байна. МОНГОЛын АВЛИГАЧИН шүүгч нар Л ШҮҮХЭЭР тоглосоор удлаа. ХЭЗЭЭ АВЛИГАЧИН шүүгч нарыг �######�уулах вэ?

иргэн
иргэн
2021-03-02 09:03

Хүний муу арилдаггүй. Оркууд төрд ихээр гарсаны гор. Нар�##� үүсэл муутай гуйлгачингууд ардчил�##� гэж орилсоны дүнд ийм хүн хогнуудыг ихээр гаргсан

иргэн
иргэн
2021-03-02 09:14

Үргэлж өршөөнө гэж юу байхав. Одоо ялаа эдэлж хүмүүжих, хашрах, сургамж авах цаг нь болсон байна.

Зочин
Зочин
2021-03-02 09:56

Өөрийгөө боож үхүүл

Зочин
Зочин
2021-03-02 09:57

Жүжиглэж байгаад амьд үлдэнэ гэж бодож байна уу

Zochin
Zochin
2021-03-02 11:21

N shuugchdiin ajil uurgee guitsetgej bgatain holbogduulan mash olon erhiin hyzgaarlah heregtei teged husvel ajilan bz ugui bol uur ajil hiih heregtei

soyolo
soyolo
2021-03-02 18:12

Huuliin l hun bol iim nuhtsuld hezeech ylgui shuu. Nuguu SHEZ.n Lunden ludiin zamnal .

Зочин
Зочин
2021-03-03 17:50

Өмгөөлөгчдийн ёс зүйн дүрэм гэж байдаг уу? Ийм өмгөөлөгчид ямар хариуцлага тооцдог вэ

Холбоотой мэдээ

Back to top button