Нийгмийн

10 тэрбумын шинжилгээ үр дүнгүй нь батлагдаж, Т.Мөнхсайханыг “шүтэцгээв”

Нийслэлчүүд дахин айдаст автлаа. 12 хоногийн хатуу хөл хорио, өрх бүрээс шинжилгээ авсны үр дүнд коронавирусийн цар тахлыг хяналтдаа авч чадлаа хэмээн итгэлтэй нь аргагүй ярьж гарч ирсэн дарга нар дахиад шалдаа буучхаад байна.

Өнөө улсын төсвөөс 10 тэрбум зарлагадан байж хийсэн “Нэг өрх-Нэг шинжилгээ” ямар ч үр дүн өгсөнгүй. Наанаа 10 тэрбум гэж хэлсэн ч цаагуураа түүнээс ч илүү зарлага гаргасан байх магадлал өндөр. Яагаад гэвэл тооцоолсон хүмүүсээс даруй 100 мянган хүн илүү хамрагдсан гэж тухайн үед ярьж байв.

Харин дарга нар буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хийсэн ажил үр  дүнгээ өгч, 100 гаруй халдвартай хүн илрүүлсэн. Тэднийг илрүүлээгүй бол одоо бүр халдвар чинь талийж өгөх байсан гэж биесээ өмөөрөөстэй.  

-Т.МӨНХСАЙХАН ЗӨВ ЯРЬЖ БАЙСНЫГХОЖИМДОЖ УХААРЦГААВ-

Бид шарыг харж шарваж, улааныг харж урвадаг улс гэдэг нь энэ асуудал дээр дахин илрэв. Юу гэвэл Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан ажиллаж байх үедээ “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г үр дүнгүй. Шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээж байлаа.

Тэрбээр “415 мянган өрхийн иргэдэд шинжилгээг хийхэд халдвартай 40 хүнийг илрүүлэх нь үр ашиггүй, шаардлагагүй арга барил. Харин ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоогоод цаг алдалгүй тусгаарлан, арга хэмжээ авбал нийтийг хамарсан тархалт болгохгүйгээр шинээр үүссэн голомтыг хумьж чадна гэж бодож байна” гэсэн.

Гэтэл “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний үр дүнгүй байсныг мэдсэн Монголчууд эрүүл мэндийн өмнөх сайдаа зөв ярьж байсныг хожимдож мэдэж, бөөн бөөнөөрөө ухаарцгаах нь тэр.

-ЗАСГИЙН ГАЗРААС ХӨЛ ХОРИОГҮЙ Ч АЙЖ САНДАРСАН ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮД САЙН ДУРААР ХӨЛ ХОРЬЖ ЭХЛЭВ-

Одоо байдал тун эвгүй байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо замбараагаа алдаж, Улсын драмын эрдмийн театрын 54 ажилчнаас халдвар илэрлээ. Үүнээс бол тус театрын бусад ажилчин, гэр бүл, тоглолт үзсэн 700 гаруй хүн, тэдний  гэр бүл, найз нөхөд гээд хэдэн мянган хүн эрсдэлд орчихлоо. Түүнээс гадна дүүрэг бүрээс илэрч, байруудыг тусгаарлаж эхлээд байна.

Гэтэл дарга нар ичсэн хүн хүн ална гэгчээр одоо хөл хорихгүй, ингээд халдвартайгаа амьдарцгаая ухааны юм яриад сууна. Тэр ч бүү хэл эрүүл мэндийн яамны ажилчдаа дөнгөж 30 хувьтай вакцинжуулж, яст мэлхийн хурдаар ажиллаж байж  өнөөдрөөс иргэдээ эрчимтэйгээр вакцинжуулна гэв. Хаана ч байгаа вакцин юм бүү мэд. Үүнийг айж сандарцгааж буй ард түмнээ тайвшруулах зальжин арга л гэж харж байна.

Засгийн газраас албан ёсоор хөл хорихгүй байгаа ч айж сандарсан ард иргэд, аж ахуй нэгжүүд нь ухамсраараа хөл хориод эхэллээ. Өчигдөр л гэхэд эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглох байсан тоглолтуудыг уран бүтээлчид санаачилгаараа хойшлуулав. Иргэд ч олон хөлийн газар явах айдастай болсон учраас аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа нэртэй орлогогүй болох хатуухан цаг ирлээ. Төрийн буруу шийдвэрийн уршгийг ард түмэн хүртсээр, иргэдийн амьдрал ахуй тартагтаа тулах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-03-09 11:54

Тоглолт сайн дураараа цуцлагдаагүй. Үзэгчгүй тоглолтыг цуцлахаас өөр яахын.

зочин
зочин
2021-03-09 13:04

мөнхсайхан сайдыг байлгах байсан юмаа нэг тавёиктай авгайгаас болж буулгана гэдэг инээдтэй юмаа угаасаа өвчин авсан хүн байсан биз дээ хэрэггүй юманд туйлшрах юмаа

Зочин
Зочин
2021-03-09 17:05

ОЛОН НИИТ ДЭГЛЭМЭЭ САИН САХИХГҮИ БАИГААГААС БОЛЖ ТАРХАЛТ ИХ ГАРЧ БАИГАА .... НЭГ ИХ ХИИЖ БҮТЭЭСЭН ЮМГҮИ БАИЖ ГАДУУР ЯАСАН Ч ИХ ТЭНЭЦГЭЭДЭГ ЮМ БЭ ДЭЭ ???

zochin
zochin
2021-03-09 22:34

энэ з�##�уу их юм хийх байсан даа эрүүл мэндийн авилг�##�ын а�##�зны сүлжээнийхэн айсан
Эхлүүлсэн зүйлүүд нь амжилттай хэрэгжиж байгаа эмнэлэгт оочерлохгүй цахимаар цаг авна, даатг�##�тай эмээ чөлөөтэй авч болж байна. дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлнэ. Хавдар болон зүрх зэрэг мэс зас�##� үнэгүй болсон гээд байлгаж байх байсан юм. Юм хийгээгүй сайд нар үлдсэн ш дээ

ИРГЭН
ИРГЭН
2021-04-25 14:40

Мөнхсайхан АТГд ш�##�гуулж шоронд л явах ёсой байх. Юун эргээд сайд вэ

Холбоотой мэдээ

Back to top button