Нийгмийн

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Хань минь шоронгоос гараад ирвэл хамтдаа амьдарна даа

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Т.Чимгээтэй хорих байранд нь очиж уулзсан. Уулзалтын үеэр Т.Чимгээ уйлан байж мэдэгдэл хийсэн юм. ТэрбээрБи энд хэлмэгдээд 2015 оны наймдугаар сарын 31-нд хоригдсон. Тэр хоригдож байх нөхцөлд маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, агааржуулалтгүй, зоорины өрөөнд гурван сар хорьсон. Тэгээд 427 дугаар анги руу 2017 онд шилжүүлсэн. Миний байдал дээрдээгүй. 2019 оны гуравдугаар сард 401 дүгээр ангид ирснээс нөхцөл байдал дээрдсэн. Би таван жил, долоон сар зовж явна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ. Эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироолоо. Тарчлан зовоож, тамлан, хар дарсан зүүд шиг таван жил өнгөрлөө. Намайг энд хоригдоход жилийн дараа охин минь нас барсан. Охины минь амь нас энэ хэрэгтэй холбоотой. Миний ар гэр, амьдрал орвонгоороо эргэсэн.Намайг зөвхөн Б.Амгаланбаатарын байцаалтаар л буруутгасан. Өөр нотлох баримт байхгүй” хэмээсэн юм.

Эл уулзалтын үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат очсон байсан бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн холбоо барихгүй алга болсон гэх мэдээлэл өгсөн юм. Тиймээс бид С.Бямбасүрэнтэй холбогдож ярилцлаа.

-Т.ЧИМГЭЭГИЙН ХЭЛДГЭЭР АМЬДРАЛ МИНЬ ОРВОНГООРОО ЭРГЭСЭН-

 -Таны эхнэртэй Ерөнхий сайд уулзлаа. Та яагаад очсонгүй вэ?

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд хорих анги руу очиж Т.Чимгээтэй уулзахад би очоогүй юм аа. Ерөнхий сайд уулзаж байхад бид нарыг оруулахгүй шүү дээ. Очоод уулзаж чадахгүйгээс хойш гээд яваагүй. Ерөнхийдөө би зургаан жил гарангийн хугацаанд ханьтайгаа үргэлж уулзаж, эргэж тойрч байсан. Аль боломжоороо утсаар ярьдаг. Хадам ээжтэйгээ байнга утсаар ярьж, холбоотой байдаг. Өчигдөр хүртэл ярьсан.

-Та хамгийн сүүлд эхнэртэйгээ хэзээ уулзав. Сэтгэл санаа, нөхцөл байдал нь хэр байх шиг байсан бэ?

-Хоёрдугаар сарын эхээр уулзсан юм. Манай хүний сэтгэл санаа овоо гайгүй байсан.

-Эхнэр тань энэ амьдрал минь орвонгоороо эргэсэн гээд уйлаад ярьсан. Та эхнэрийнхээ яриаг сонсоод өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн болов уу?

-Хэвлэлүүд бишгүйдээ л бичсэн дээ. Бид сэтгэл санаа, орон гэр, үр хүүхдээ алдсан. Т.Чимгээгийн хэлдгээр үнэхээр л амьдрал минь орвонгоороо эргэсэн. Өчигдөр эхнэрээ хараад дагаад л уйлж суулаа. Би бол байнгын сэтгэл санааны хямралтай болсон. Энэ хэлмэгдүүлэлт зөвхөн ганц нэг хүнд зовлон учруулсан юм биш. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, үр хүүхдийг минь тарчлаасан.

-ХАНИЙГ МИНЬ МАНСУУРУУЛСАН БИЧЛЭГИЙГ 2016 ОНД НАДАД ҮЗҮҮЛЖ БАЙСАН-

-Таны эхнэрт мансууруулах бодис тарьсан гэх бичлэгийг танд үзүүлж байсан юм уу?

-Тийм ээ. Бүр 2016 онд анх мөрдөн байцаалт ядагдаж байх үед Төв аймгийн мөрдөнгөөс намайг дуудаж үзүүлж байсан юм. Ямар ч ухаангүй байсан бичлэг. Тухайн үед би үзэх шаардлага алга гэж хэлж байсан. Мөрдөн байцаалт ингэж явуулдаг юм шүү дээ гэж намайг сүрдүүлж байсан. Би хүртэл 14 хоног хоригдож байлаа.

-Тэр бичлэгт юу гардаг юм бэ. Тариа тарьсан юм уу, эм уулгасан юм уу?

-Сүүлд Т.Чимгээ надтай уулзахдаа архи шиг юм уулгасан гэж хэлж байсан. Бас тамхи татуулсан. Манай хүн тамхи огт татдаггүй хүн шүү дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Нэг охин тань ээжийгээ шоронд орсны дараа ослоор амиа алдсан санагдаж байна?

-Манайх гурван хүүхэдтэй. Нэг охин маань ээжийгээ шоронд орсоны дараа авто ослоор өөд болсон. Хоёр хүүхэд маань хотод байдаг юм. Би нэг хувийн компанид ажиллаад байж байна. Бага маань одоо 22-той. Хүүхдүүдэд маань их л хүнд туссан даа

-Т.ХҮРЭЛБАТ НАМАЙГ АЛГА БОЛСОН ГЭЖ ЯРИАД БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙГ ГАЙХАЖ БАЙНА-

-Одоо та эхнэртэйгээ хэзээ уулзах вэ?

-Зөвшөөрөл олгосон үед нь л уулзана даа.

-Таны эхнэр хэзээ мөдгүй суллагдах нөхцөл байдалд орж ч мэднэ. Суллагдвал та хамт амьдарна биз дээ?

-Тэгэлгүй яах вэ дээ. 30 гаруй жил ханилсан шүү дээ. Манай эхнэрт, надад буруу байхгүй учраас хэн нэгнийгээ буруутгах шаардлага бид хоёрт байхгүй. Ганц минутын өмнө ч болтугай эхнэрээ гараад ирээсэй гэж бодохоос өөр хүсэх юм алга. Үнэн хэзээ нэгэн цагт ялна гэсэн итгэлээр өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний ханьд хилс хэрэг тохсон хүмүүс өөрсдөө шангаа хүртэх биз дээ. Хэлмэгдүүлэлт гэдгийг Монголын ард түмэн мэдсэн байх аа.

-Та эхнэрийнхээ ах Т.Хүрэлбаттай таарамжгүй харилцаатай байдаг юм уу. Таныг холбоогүй, алга болсон гэж ярьж байна билээ?

-Таарамжгүй ч биш л дээ. Намайг л хэвлэлийн хурал энэ тэрд ирдэггүй гээд ярих юм билээ. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна. Би уг нь хэвлэлийн хурал, шүүх хурал дээр дандаа л очдог хүн. Би өмнөх долоо хоног ХЭҮК-ийнхэнтэй уузсан юм. Т.Хүрэлбат руу залгаад хөл хорио тавигдсан учраас хэдэн хүнтэй уулзах уу гэтэл юу балайраад байгаа юм гээд утсаа тасалчихсан. Хоёр гурав залгаад авахгүй байна билээ. Ямар учиртай юм бүү мэд. Би алга болоогүй байж л байгаа. Т.Хүрэлбат надтай холбогдож чадахгүй, ярьж болохгүй байна гэж сэтгүүлчдэд ярьсан байна билээ. Ах нь одоо эхнэрээ хурдхан гарч ирээсэй гэж л бодож байна даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Итгэсэн дэмжсэн
Итгэсэн дэмжсэн
2021-03-10 08:35

Таныг болон таны эхнэр, үр хүүхдүүдийг тань маш сайн ойлгож байна. Таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Та мөн маш сайн нөхөр, аав байна шүү. Таныг бас олйгох хэрэгтэй дээ эхнэрийн тань ах дүүс. Та сэтгэл санааны нөхөж баршгүй хохирол амссан. Энэ хугацаанд эр нөхөрт нь юу эс бодогдож, юу эс тохиолдоог бид мэдэх ч үгү, мэдэрч чадахгүй. Гэхдээ нэг ч гэсэн монгол эрээ бид хайрлах учиртай. Танай гэр бүлийг хэлмэгдүүлсэн хүмүүс танай гэр бүлийн сэтгэл санааны болон, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх ёстой. Хуулиа дээдэлдэг монголын төр хүчтэй.

Найз
Найз
2021-03-10 09:17

Энэ хүн хэлмэгдсэн нь тодорхой. Тиймээс одоо майхан амьдрах эрхтэй.

zochin
zochin
2021-03-10 12:06

uls turiin helmegduulelt neg muuhai aluurchnii gutelgeer 2 hunii amidrali bhgui bolgoson bna odoo dariu sullaj nuhun tulbur olgoh heregtei 6 shahui jil gedeg aimar urt hugatsaadaa setgel sanaa eruul mendiin hohirol hen tuluh ve bagadaa neg jiliig 100 sayar unelj 600 saya tugrug tus bur nuhun olgovor olgoj sullah heregtei munguur gehdee aldagdsan buhen butsaaj oldohguidee arail yumaa yamarch niigemd amidraad bgaa yum

Зочин
Зочин
2021-03-10 14:23

Энэ хүүхнийг телевизийн камерын өмнө нулимсгүй уйлүүлж шоу хийж байснаас үнэхээр тэр хэлмэгдүүлсэн, эрүү шүүлт тулгасан хүмүүсийг нь гар хөлийг нь гавлаад харуулб�##� илүү нөлөөлнө. Одоо бол худлаа л хүний сэтгэл хөдлөл дээр тоглоод байна.

Элдэв Очир
Элдэв Очир
2021-03-10 17:12

Нямкагийн заоь их явна аа. Намаа хамга�##�ж байгаа нь энэ

Уншигч
Уншигч
2021-03-10 17:52

Хэлмэгдсэн учир мөнгө олгох байх гээд ах нь мөнгөний үнэр авчихаад хүргэн дүүгээ жийж байгаа ухаантай юум байх даа чааваас манайхан нэг иймэрхүү л хүмүүс шүү дээ үнэндээ

Зочин
Зочин
2021-03-10 18:05

энэ бол улс төрчдийн тоглоом оюук удахгүй 6 сарын 1 нд ирж бэлэг өгнө содномдаржаагийн ээжид очиж камерын өмнө үнсүүлнэ тэгээд 24 он гарт�##� баяртай зохиол нь энэ

Зочин
Зочин
2021-03-10 20:27

гэмт хэрэгтэнг суллаж болохгүй

Зочин
Зочин
2021-03-10 21:48

Бичлэгийг харлаа. Ийм ёс бус юм хийж хүнд хэрэг хүлээлгэнэ гэж байх уу.Нямдорж гуай үнэний т�##�д өдий хүртэл тууштай байгаад баярлахаас аргагүй. Энэ бол яасанч мэргэжлийн хүний хийх ажил биш.Мэргэжлийн ёсзүй гэж нэг юм бий.Мэргэжлийн хүн бол ийм тэнэг юм хэзээ ч хийхгүй.Тагнуулын байгууллагад мэргэжлийн бус ашиг харсан хүмүүс авсаны гай.Элбэгдорж тагнуулыг �##�баар ийм болгосон юм байна.

Зочин
Зочин
2021-03-10 21:57

Энэ сонгуулийн шоу шүү суллах бсан бол �##�ь эрт 2016 2020 сонгуулийн дара�##� шийдчих бсан Хүрэлсүхээ ерөнхийлөгч болгох гэсэн санаа бх өөө

Монгол
Монгол
2021-03-11 00:29

Нөхөн төлбөр олгох хэрэгтэй.буруутай этгээдүүдийг шоронд амьдруулах ёстой.шүүхчид,хууль хян�##�тын байгууллага монгол төрд шударга ажилах ёстой.

Observe
Observe
2021-03-11 12:17

Xarvaas aimar, xenig ch alaxad ch belen amitad baina daa. Uilj baigaa ni xuuramch baisan gedegtei sanal neg baina.

Observe
Observe
2021-03-11 12:18

Xarvaas aimar, xenig ch alaxad ch belen amitad baina daa.

Bulgaan
Bulgaan
2021-03-11 13:25

Ene Bulgan s#a yaagaad chimeegyi bgaad baidag yum

Zochin
Zochin
2021-03-11 16:43

Ardchilsan erunhiilugch ARDCHILAL neriin dor iim aimaar buzar bulaig hiitsen baihad terniig ni taslan zogsooy ahij iim yum garguulahgui yumsan gej yvaa huuk oyunerdene nariig muu muuhaigaar ni duudaad baigaa ene mangar namchinguudiig oilgoh uhaan hurehgui yum AN daa uneheer hairtai uls ornoo gej unen setgeleesee boddog l bol elbegdorj battulga erdene tuvaan saihanbileg batuul bayrtsogt dorligdorj batbayr halzan ganbold enhsaihan gesen oligarhjsan manangaasaa odool saldag tsag shuudee ene nudnii bulainuudiig holduulaagui tsagt AN ch uudluhgui ardchilal ch tsaashaa hol yvahgui hussen huseegui ene 2 tom nam l ireeduid baina erunhiiduu AN d ard tumen dungee tavisan shuudee odoo ch tavina harj baigaarai ene hed namdaa baigaa tsagt AN tuuhiin huudasnaas archigdana odoo namiin dargaa boddog tsag bish ireedui hoichoo harah tsag

Awraga
Awraga
2021-03-11 20:47

Ingej hvmvvsiig helmegdvvlj tarchlaan zowooj bgaa hvmvvs udahgvi vilee edlene gedegt itgeltei bna. Yasan ichih bulchirhaigvi garuud we. 3.5 say hvn anhaaraltai harj bna!!!

Zochin
Zochin
2021-03-11 22:07

Uchir bii shuu, ogt hereg hiigeegui hun bish baihaa.

MONGOL
MONGOL
2021-03-12 20:16

Nyalx Vr xvvxdee tòrvvlj òsgòòd yavj bsan Xvn. Xezeedee tiim xereg xiix yum be. Xelmegdvvlsen ni todorxoi

Холбоотой мэдээ

Back to top button