Нийгмийн

Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан этгээдүүдийг шалгаж байна

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал 2021.04.12-ны өдрийн 21.00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1988-1977 онд төрсөн Д, М, М,Б, М нарын таван этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг ЭЦА-ны алба хаагчид илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 20.17 дугаар зүйл.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-13 06:59

Гадаадад очиж төсөвийн мөнгөөр мөрийтэй тоглодог, банк дамдууруулж зээл тавьж тоглосон �##�бан туша�##�тнуудтай адилхан хариуцлага тооцдог хуулиа дүрэм байна уу??

МАНАЙ ДАРГА БАЙНУУ
МАНАЙ ДАРГА БАЙНУУ
2021-04-13 10:02

МАНАЙ НИСЭХИЙН ДАРГА БЯМБАА БАЙНА УУ? ТОГЛОДИЙШТ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-13 10:24

УЛСААРАА ТОГЛОЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫГ ШАЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭНЭ УЛСУУД Ч ЯАМАЙ БАЙНА ӨӨРСДИЙН МӨНГӨӨРӨӨ ТОГЛОЖ ШАТСАН Ч ОЛСОН Ч БУСДЫГ ХОХИРООХ ЮМ АЛГА. УЛСААС ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ НАРЫГ Л ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button