НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эмч, сувилагчид “РОБОТ” болж, иргэд голын эрэг дээр хорхогдож байна

Коронавирусийн цар тахал өдөрт мянга мянгаар илэрч, өдөр бүр хэд хэдээрээ нас бардаг боллоо. Энэ нөхцөл байдлыг хумих гэж 14 хоногийн хатуу хөл хорио тогтоосон ч нэмэр болж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Цаашид дахиад ч хөл хориог сунгах талаар дээгүүр яригдаж байгаа гэх.

Энэ цаг үед иргэдийн хөл хорионы дэглэм баримталж буй байдал маш муу, хариуцлагаүй байгааг бэлхнээ харж байна. Харин эмч, эмнэлгийнхнийг муу ажиллаж байна гэж миалах шинжтэй, өөрсдөө гадуур тэнэх. Зарим нь бүр голын дэрэг дээр бөөгнөрчихсөн мах шараад идээд сууж байх жишээтэй.

Гэтэл цар тахалтай нүүр тулан, гардан тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа ХӨСҮТ-ийн эмч, ажилчид хөшигний цаана ямар байдалд ажиллаж байна вэ.

-АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ӨВЧТӨНҮҮДЭД 24 ЦАГААР АМРАЛТГҮЙ, СУВИЛГАА ХИЙЖ БАЙНА-

ХӨСҮТ-н нөхцөл байдал маш их хүндэрчээ. Эмч, сувилагч, ажилчид робот шиг л ажиллаж буй гэх. Бүх тасгууд хүнд өвчтөнөөр дүүрч, ажилчдын ажлын ачаалал энгийн үеэс 4-5 дахин нэмэгдсэн байна. Энэ талаар бодит байдал, улаан бүсэд 14 хоног ажиллаад гарч ирээд тусгаарлалтад орсон ХӨСҮТ-ийн Сэхээний сувилагч Р. Бямбасүрэн Н. Лхагвацэнд нар ярьж байна.

Тэдний хэлж буйгаар аппарат тоног төхөөрөмж одоогоор хангалттай байгаа ч ажиллах хүч хомсдож эхэлжээ. Ажлын ачааллаас болоод эмч сувилагч, асрагч ариутгагч нар ядарч сульдаж, дархлаа нь унаж өвдөх болж. Ямар ч амралтгүй нэг тусгаарлалтаас нөгөө рүү орж ажиллахаар арга ч үгүй биз. Хүн юм хойно эцэж цуцах нь ойлгомжтой.

Эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн эмч сувилагч цөөхөн учраас тэд бүр ч их ачаалал авах болжээ. Тодруулбал халдвартай, нэн хүнд өвчтөнүүдийн дэргэд 24 цагаар зогсолтгүй босоогоороо ажиллаж байгаа нь халдвар авах эрсдлийн улам бүр нэмэгдүүлж байгаа аж. Нийт эрчимт эмчилгээний эмч сувилагч нар гурван баг болон 14 хоног ээлжээр ажиллаж байна. Нэг багт хоёр эмч, 10 сувилагч, нэг ариутгагч, нэг асрагч нийтдээ 14 хүн ажиллаж байгаа юм байна.

Амьсгалын аппараттай нэн хүнд өвчтөнд сувилагч нар 24 цаг тасралтгүй асаргаа сувилгаа хийж ажиллаж байна. Ухаангүй өвчтөнийг холголт цооролтоос сэргийлж хоёр цаг тутамд байрлалыг нь солих, ходоодонд тавьсан зондоор хооллох, эмийг уулгах, 24 цагийн эмчилгээ үйлчилгээ, өвчтөны бүх биеийг нуралтаас сэргийлж угаах, цагаан хэрэгслийг нь солих, памперс живхийг ойр ойр солих гээд бүхий л зүйлыг зөвхөн сувилагч гардан хийдэг.

Асаргаа сувилгааг ингэж чанартай, мэргэжлийн ур чадвартай гүйцэтгэсэнээр ор хоног ихтэй байсан өвчтөнүүд ямар ч холголт, цооролт нэмэлт зовиургүй байж чаддаг аж. Жин ихтэй өвчтөнийг хоёр цаг тутамд өргөж байрлалыг нь солино гэдэг маш хэцүү бөгөөд сувилагч нарын нуруу нь өвдөх зэрэг хүндрэлүүд ч гардаг байна.

-МАШ ХҮНД ӨВЧТӨНҮҮДИЙН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ОР ХОНОГ ТООГОО НЭМЭГДСЭНЭЭР АЧААЛАЛ ИХЭСЧЭЭ-

Мөн сүүлийн үед сошиалаар ХӨСҮТ-ийн эсрэг олон буруу ташаа мэдээлэл ихээр явж байгаад маш ихээр харамсаж буйгаа ч тэд хэлэв. Энэ нь ажилчдын ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаа хэмээсэн юм. ХӨСҮТ-ийн ажилчид бараг бүтэн хоёр жил нэг өдөр ч алгасалгүй ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж, сувилан өдийг хүрсэн. Ингэхдээ эмч сувилагч, ажилчид хүнд, хэцүү байна гэж хойш суулгүй бүхий л зүйлд ханцуй шамлан орж ажиллаж ирсэн байдаг.

Маш хүнд өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэх ор хоног тоогоо алджээ. Хүндэвтэр, хүнд, маш хүнд өвчтөнүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаагийн хэрээр эмч ажилчдын ачаалал төдийгөөр нэмэгджээ. Ард иргэд нийт масс дунд ковидын халдвар авсан ч эдгэрнэ гэсэн ойлголт их байгаад голомтод ажиллаж буй эмч, сувилагчид маш их харамсаж байна. Мөн халдвар өвчнөөр өвчлөхгүй байх боломж их байгаа хэдий ч хүмүүсийн хэт хэнэггүй хайнга байдал нь халдварыг ингэж улс орон даяар тархахад хүргэж байгааг онцолж байв.

Түүнчлэн энэ цаг үед маш их ачаалалтай, ямар ч амралтгүй ажиллаж байгаа хүмүүсийн нэг бол яалт ч үгүй ХӨСҮТ-ийн жолооч нар аж. Тэд коронавирус халдвар бүртгэгдсэн цагаас л өнөөдрийг хүртэл нэг өдрийн ч амралтгүй ажиллаж байгаа жинхэнэ баатрууд хэмээсэн юм.

Өөрийгөө болон хайртай гэр бүлээ халдварт өвчнөөс та өөрөө л хамгаалж чадна. Тиймээс халдварт өвчинд өртөхгүй байх нь бусдаас нь биш таниас шалтгаална гэдгийг ойлгоосой.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Заав#### тэр нүдний шилтэй м####гайтай хөөрхөн з####уугийн зурагийг тавиад байхдаа яадаг юм наа хөөрхөн з####уугийн зурагийг дар бу######н хамаа ####га

  2. Дарга нараа олон болгоод байсан буруу шүү дээ.Гүйцэтгэгч ажилчид сувилагч эмч нараа олон болгоё

  3. #ЯГ ГЭРТЭЭ. Хүнийг хайрлах сэтгэл байв#### ЯГ ГЭРТЭЭ байж хэдэн эмч,сувилагч, эмнэлэгийн ажилчиддаа ача######## намэхгүйгээр дэглэмээ барьж гадуур явахгүй байхыг хүсэе!

  4. Энэ байдлаар бол монголд ковид мөд ####га болохгүй. Иргэд үнэхээо хэнэггүй байнаа. Хамтаар тэмцээд хурдан хумия гэж бодмоор байх юм. Уханьд үгэнд орохгүй айлын ха####гыг даруулж хадаж байсан аргыг хэрэглэдэг юмуу яадийн

  5. ugaasaa korona mud duusahgui ee yundaach humuusiin zurag hurug tavidag yum
    dasan zohitsood amidrahiin heregtei hezee bhgui bolno geed ajilchgui gert hevtej bdiin ugaasaa 2019 ond garsan gee bizdee

  6. Монголчууд үнэхээр “үхэр” гэдэг хочиндоо таарса юм биш үү?
    Өөрсдийгөө боддоггүй юм гэхэд ГЭР БҮЛЭЭ боддоггүй юм уу? Гэр бүл том ойлголт: хамт амьдарч байгаа бүх хүмүүс. Зарим айл цөөхөн ам бүлтэй, зарим нь өвөө эмээ, аав эжж, хүүхдүүд гээд олуулаа. Тэр хүмүүстээ х####двар тараагаад маш их хохирол амсах хэнд хэрэгтэй юм бэ??? Нийгэмд шүү дээ. Энэ з####уучууд хууль зөрчиж байна. Арай бүдүүлгээр хууль зөрчиж байна. Үхэр ч нэг жимээр ар араасаа цувраад яваад бэлчээртээ гарчихдаг, орой цаг нь болохоор хотондоо буцаад ирдэг. Энэ хэдэн нөхөрт ямар ч ухамсар, ухаан гэхээр зүйл тархи толгойд нь ####га. ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВ!!!
    Бас эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаа арайл задгай хян####тгүй тоглуулж байнаа. Байрнуудын гадаа тамхилаад, пиво уугаад сууцгаагаад байх эрчүүд зөндөө. Энэ хөл хорио юу??? Хян####т ш####г####т зарим газар их сул, үүрэг гүйцэтгэж байгаа зарим нь шаардлага султай байгааг анхаараа ч ээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button