Нийгмийн

Дипломат албаа машин зарахад ашигласан Д.Мөнх-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газартай ЗАРГАЛДЖЭЭ

 Өнгөрсөн 2019 оны зурагдугаар сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр эргүүлэн татсан байдаг. 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр удаа дараа нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм.

 ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан байдаг.

-ШҮҮХЭЭС Д. МӨНХ-ЭРДЭНИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-

Тэгвэл Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ энэ асуудлаараа Засгийн газрыг, тодрулбал, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг шүүхэд өгсөн бөгөөд гурван шатны шүүх хурлаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тэрбээр Засгийн газраас түүнийг эргүүлэн татах тогтоол гаргахдаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний давуу эрх, эрх, ямба, дархан эрхийг дордуулж, шүүхээс гэм буруутай үйлдэл тогтоогдож, нотлогдоогүй байхад хүний нэр төрд ноцтой халдаж, халдашгүй дархан эрхийг минь зөрчиж, хууль бусаар эгүүлэн татсан хэмээн үзсэн байна. Тодруулбал, түүнийг суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр эргүүлэн татсан юм.

Тиймээс эргүүлэн татсан тогтоолын үндэслэлийг “Дипломат ажилтны ажиллах хуулийн хугацаа дууссан учир эргүүлэн татсан” гэх агуулга бүхий болгож өөрчлөхийг Засгийн газраас шаардсан байна.

-ТҮҮНИЙГ БНХАУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ТУЛ ЭГҮҮЛЭН ТАТАХЫГ НООТ БИЧГЭЭР МЭДЭГДЖЭЭ-

Эл асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамнаас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн байдаг аж.

Уг ноот бичигт “...БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Д.М  ... 2018 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын контрабандтай тэмцэх байгууллага нь автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бөгөөд уг хэрэгт Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Мөнх-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй Range rover маркийн /A005Y9/ автомашин болон Монгол Улсаас БНХАУ-ын ЙГХөх хотод суугаа Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй Benz маркийн /А395NH, А1234, А1137N/ 3 автомашин байгаа бөгөөд дээрх 4 автомашиныг БНХАУ-ын иргэн “бодитой мөнгө гарган худалдан авч урт хугацаанд ашиглаж байсан ба Ерөнхий консул Мөнх-Эрдэнэ нь үүнээс тодорхой хэмжээний ашиг хүртсэн байна. ...Ерөнхий консулын хувьд даргын хариуцах ёстой үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй автомашин хууль бусаар нэвтрүүлж дамлан худалдсан асуудалд шууд холбогдож БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн байна...” гэж

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ноот бичгээр “...хуулийн дагуу хэргийг шалгах нотлох баримт цуглуулах шаардлагатай тул Монголын талаас Ерөнхий консулын эдэлж буй Консулын халдашгүй байдал болон дархан эрхийг чөлөөлж өгөхийг хүсч байна” гэсэн хүсэлтийг тавьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Huh
Huh
2021-05-10 08:08

Huhhotod dandaa sumtai s#a nar konsulaar ochdiishdee. Huuhnuud ni hov jiv hooson muugaa medkuu hevtjiij, tseverlegch joloochhui arhichid ih sonin garuud konsulaar ochdiishuu. Х�##�тар ордууд дандаа аятайхан боловсролтой хүмүүс явуулж байгаарай. Эрээн хөх хот руу

Энэ
Энэ
2021-05-10 08:16

Энэ тэнд их сонин сонин юм ярьж явдаг хүн. Эхнэр Баянжарг�##� түүний дүү дуучин Отгонжарг�##� нар нь хэлж болиулаа.

Baynhongor
Baynhongor
2021-05-10 08:34

Hagas medrel bas songuulid uuriiguu ner devshuulchihsen yvjiisen.

Ajil
Ajil
2021-05-10 08:53

Ajil turul olj hii. Munh-Erdene mini. Yasan zavtai yum yu hj amidardag hun be.

Зочин
Зочин
2021-05-10 09:48

Чээнж өөр юу хийх вэ дээ чадах юм байхгүй

иргэн
иргэн
2021-05-10 09:58

энэ Этгээд угийн Шизо-той шүү дээ, тэр хэлж ярьж байгаа энэ тэр нь Эрүүл хүн ингэж юм ярьдаггүй л байхгүй юу,

Hardaa
Hardaa
2021-05-10 23:47

AN-n nuur tsarai

ub irged
ub irged
2021-05-11 14:12

ERGUU BALAI HULGAICH SHUU. BAS KONSUL GEJCHIHJEE. NOHOIN BAAS BAIJ

Зочин
Зочин
2021-05-12 20:25

Энэ Мөнх-Эрдэнэ эрүүл бишээ.Зүс царай байгаа байд�##� н бүр биш.

Холбоотой мэдээ

Back to top button