Л.Энх-Амгалан: Хичээлийн хоцрогдлыг арилгахаар 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан
Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх сарын 1-нээс 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэхээр болсныг хэллээ.
Мөн тэрбээр гар утасгүй, интернетгүй, цахилгаангүй орчинд амьдарч байсан 185 мянган хүүхдийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах гэж буйг онцолсон юм.
Л.Энх-Амгалан “БШУЯ өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Засгийн газарт хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний цогц хөтөлбөрийг оруулж батлуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Дээрх мөнгөөр хоцрогдолтой байгаа хүүхдүүдэд компьютер, интернетийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Бид эхний ээлжид 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, хөтөлбөрөөр хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.